Дийлдэшгүй (2010 оны кино)

Дийлдэшгүй
Театрын зурагт хуудас
Найруулагч:Сильвестр Сталлоне
Продюсер:
  • Боаз Дэвидсон
  • Тревор Шорт
  • Дэнни Димборт
  • Авэ Лернер
Зохиол:
  • Сильвестр Сталлоне
  • Дэйв Каллахэм
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Брайан Тайлер
Зураглаач:Жеффри Кимбалл
Эвлүүлэгч:
  • Кен Блэкуэл
  • Пол Харб
КомпаниLionsgate
Нээлт:2010 оны наймдугаар сарын 13
Хугацаа:103 мин[1]
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$82 сая
Орлого:$248,103,000[2]

Дийлдэшгүй (Англи: The Expendables) нь Дэйв Каллахэмийн зохиолыг нь бичиж, Сильвестр Сталлонегийн найруулсан тулаант үйл явдал бүхий цөөхүүл жүжигчидийн баг гол дүрүүдэд нь тоглосон 2010 оны Америкийн кино юм. Рио-де-Жанейро, Нью-Орлеанс болон Лос-Анжелес зэрэг хотуудад киноны зураг авалтыг хийсэн ажээ.

Кинонд шилдэг бүрэлдэхүүнтэй хөлсний баг Латин Америкийн дарангуйлагчийг дарах даалгаварыг биелүүлж буй үйл явдлыг харуулна. Тэдгээр шилдэг багийн гишүүдийн дүрийг 1980 болон 1990-ээд оны үеийн дэлгэцийн урлагт тулаант сэдэвтэй бүтээлүүдээрээ эчнээ танил болсон шилдэг жүжигчид болох Сталлоне, Дольф Лундгрен, Микки Рүрк, Жет Ли, Брюс Уиллис болон Арнольд Шварценеггер (оролцон тоглогчид) нар, түүнчлэн орчин цагийн шилдэг төлөөлөл Жейсон Стэтхэм, Терри Крюс, Гэри Дэниелс болон Стив Остин нар тоглосон юм.

Тус кино гарсан даруйдаа бок-оффисыг удаа дараа тэргүүлсэн билээ.[3][4]

Өрнөл[засварлах | кодоор засварлах]

Хөлсөөр онцгой даалгавар биелүүлдэг «Дийлдэшгүй» багийнхан Сомалийн арал дээр босогчидтой даалгавар биелүүлээд дараагийн даалгаварыг хүлээн авахаар ярилцаж байх болно. Агаарын тусгай үйлчилгээний цэрэг Барни Россоор (Сильвестр Сталлоне) ахлуулсан багийн бүрэлдэхүүнд хутганы мэргэжилтэн Ли Кристмэс (Жейсон Стэтхэм), байлдааны гар тулааны мэргэжилтэн Инь Ян (Жет Ли), мэргэн буудагч Гуннар Йенсен (Дольф Лундгрен), зэвсгийн мэргэжилтэн Хэйл Цезарь (Терри Крюс), тэсрэх бөмбөгний мэргэжилтэн Толл Роад (Рэнди Кутюр) нар багтана. Йенсен даалгаварыг гүйцэтгэж байх үедээ Янтай үл ойлголцох байдал үүсгэж дотоод журмаа зөрчихөөс гадна хар тамхины хэрэглээ нь угжрах болсоноос Росс багаасаа чөлөөлнө. Нью-Орлеанийг зорьсон Росс сүмд хуучны анд хөлсний цэрэг Тренчтэй (Арнольд Шварценеггер) тааралдаж "Ноён Сүм" хочит (Брюс Уиллис) хэмээх хүнээс нэг даалгаврыг сонсоно. Өмнөд Америк дахь Мексикийн буланд харгис цэргийн эрхтэн генерал Гарзаг (Дэвид Зайас) түлхэн унагах даалгаварыг хэн хэнд нь санал болгоно. Тренч татгалзаж, Росс таван сая долларын гэрээ байгуулах болно. Энэ хооронд Кристмэс (цаашид Зул сар гэх) найз бүсгүйгээ эргэн гэрт нь очих ба бүсгүй нь өөр хүнтэй болсон тухайгаа хэлж, Зул сар хэтэрхий түргэн шийдвэр гаргасныг хэлээд цааш явж одно.

Росс болон Зул сар шинэ гэрээнийхээ дагуу эхний ээлжинд тагнах ажиллагаа хийхээр Мексикийг зорино. Тэндээ өөрсдөд нь хөтөч болохоор ирсэн Сандра (Жизель Итие) бүсгүйтэй танилцана. Росс тэндхийн байдлыг дэлгэрэнгүй мэдсэнийхээ үндсэн дээр Зул сартай нууц ажиллагааг явуулж генерал Гарзагийн цаад эзэн нь түүнийг хар тамхины бизнест урвуулан оруулагч, тагнуулын хуучин ажилтан, Америкийн хөрөнгөтөн Жеймс Монро (Эрик Робертс) болохыг мэдсэнээр төлөвлөгөө боловсруулан буцах замдаа халдлагад өртөж, мэнд мултрах болно. Харин Сандра бүсгүйг генерал Гарзагийн ганц охин нь болохыг мэдэх бөгөөд Российн багийг эцгийгээ аврахын тулд урьтаж танилцсан нь энэ байв. Росс аюулгүй газар очих ёстойг сануулан Сандраг авч явах гэсэн ч өөрөө үлдэх болно. Энэ үед Йенсен Монро дээр ирж нэгддэг.

Зул сар найз Лэси дээрээ ирж мэндийг нь мэдэх үедээ шинэ найз залуу нь түүнд гар хүрсэнийг мэдээд найзуудын нь хамтаар үзүүлж өгөх болно. Ингээд Лэйси эргэж сайн бодоод Зул сар дээр эргэж ирэх нь тодорхой болно. Дараа нь Росс, Зул сар Ноён Сүмийг Тагнуулын албаны ажилтан болохыг нь дүгнэн тодорхойлж гол бай өөрийнхөө гол өрсөлдөгч Монрог устгуулахаар «Дийлдэшгүй» багийнхнаар могой бариулж золиосолж буйг мэдэн гэрээгээ цуцлах болно. Росс багийн хуучин анд Түүлд (Микки Рүрк) тагнах ажиллагааны явцад Сандраг хамгаалж, аюулгүй газарт авчираагүйдээ гэмшин ярьдаг. Түүл Боснийн дайнд алба хааж байхдаа нэгэн эмэгтэйг аварч чадаагүй тухайгаа ярьж, хүний амийг аврах боломж байсаар атал чадаагүйдээ харамсаж явдагаа хэлнэ. Энэ бүхнийг сонссон Росс эргэн очиж Сандраг аврахаар шийдэж Зул сар болон Ян нарт ганцаараа явах болсоноо хэлэх ч Ян заавал явах ёстойгоо хэлэн нэгдэх ба тэднийг нислэгийн газар руу явж байх үед Йенсен улангасан дайрч алахаар завддаг. Йенсен Янтай зодолдож түүнийг нарийн төмөр хоолойнууд руу шидэж зоож алахын даваан дээр Росс түүнийг буудан унагана. Шархадсан Йенсен өөрийнхөө занг засахаа амлан Гарзагийн байрлаж буй газрыг зааж өгнө. Ингээд Росс, Янгийн хамт онгоцны бүхээгт орж ирэхэд багийнхан нь найз нөхөд нэгнийхээ төлөө байх ёстой хэмээн цугларч зорьж буй газар руугаа одно.

Цааш Дийлдэшгүй багийхан Гарзагийн хуаран руу нэвтрэн орно. Зул сар, Ян, Цезарь болон Толл нар байрлаж буй цайзад нь тэсрэх бөмбөгнүүдээ байрлуулах болно. Энэ үед Гарза өөрийн охиндоо бусармаг хүмүүстэй нийлж буйгаа харуулсандаа гэмшин Монрод хандан бохир наймаанд нь цаашид хамтрахгүй гэж хэлэх бөгөөд уурссан Монро Гарзаг хорооно. Гарзагийн цэргүүдтэй тулалдан тулалдсаар Сандраг аврах бөгөөд Росс хамт явахыг дахин санал болгосон ч тэрээр нам тайван байдлыг бий болгож өгсөнд талархан үлддэг. Багийнхан гэртээ эргэж ирцгээн Түүлийн шивээсний газарт цуглан ялалтаа тэмдэглэн наргих болно. Йенсений ч бие илааршсан байх ба Зул сар болон Түүл нарын хооронд хутга шидэлтийн тэмцээн болж Лимерикийн яруу найргийн нэгэн шад шүлгэнд Түүлийн нэрийг оруулан нөхдөө хөгжөөх ба алсаас шидсэн түүний шидэлт байн голд тусах болно.

Дүрүүдэд[засварлах | кодоор засварлах]

Крюз, Остин, Сталлоне, Лундгрен болон Кутюр нар Дийлдэшгүй киноныхоо танилцуулах хурлын үеэр, 2010 он.

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин Жан-Клод Ван Даммд "Британи хүн" хочит дүр дээр тоглох саналыг Сталлоне тавьсан хэдий ч уг дүр өөрт нь төдийлөн санаанд нь нийцээгүй ажээ.[6][7] "Хэйл Цезарь" дүрийн хувьд Сталлоне анх Сүйтгэгч кинонд хамтран тоглож байсан жүжигчин Уэсли Снайпст, дараа нь жүжигчин Форест Уитакер болон рэппэр дуучин, жүжигчин 50 cent нарт санал тавьж байжээ.[8][9] Тэд өөр өөрсдийн тодорхой шалтгаануудын улмаас татгалзаж байсан ба эцэст Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч асан Терри Крюз тоглосон.[10]

Түүнчлэн жүжигчин Стивен Сигалийг багахан дүрд тоглуулах санал тавьсан ч киноны продюсерээр ажиллаж байсан Авэ Лернертэй таардаггүй тул татгалзаж[11] байсан бол Сталлонегийн 1993 оны Сүйтгэгч кинонд хамтран гол дүрд нь тоглож байсан жүжигчин Сандра Буллокт санал тавихад зохиолтой танилцаад, тулаант сэдэвт бүтээлд тоглох бодолгүй байгаагаа илэрхийлж байлаа.[12]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "THE EXPENDABLES rated 15 by the BBFC". Run Time 103m 19s
  2. The Expendables Box Office Mojo вэбсайтад киноны тухай Amazon.com Загвар:Retrieved
  3. "Expendables Takes No. 1 Spot". Archived from the original on 2012-10-08. Retrieved 2010-10-08.
  4. Segers, Frank. "'Airbender,' 'Expendables' fight for o'seas No. 1". The Hollywood Reporter. Retrieved August 30, 2010.
  5. "William Bradley: Expendable Arnold: What's Ahead for Schwarzenegger?". Huffingtonpost.com. Retrieved 2010-09-21.
  6. Brunton, Richard (2008-11-29). "Van Damme turned down Stallone's The Expendables". Filmstalker.co.uk. Retrieved 2009-04-08.
  7. Michael Cieply (June 28, 2010). "The Return of the Action Flick All-Stars". New York Times.
  8. "Couture signs on to Stallone action film". NBC Sports. December 16, 2008. Archived from the original on Дөрөвдүгээр сар 2, 2009. Retrieved March 20, 2009.
  9. Sneider, Jeff (March 19, 2009). "50 Cent To Star In Sylvester Stallone Action Film". MTV News. Viacom. Retrieved March 20, 2009.
  10. "50 Cent is out! Who is in THE EXPENDABLES? Stallone says..." Aintitcool.com. 2009-03-21. Retrieved 2009-04-08.
  11. Clint Morris (Sunday, June 7, 2009). "Exclusive : Expendables Under Siege". Archived from the original on Тавдугаар сар 15, 2014. Retrieved Аравдугаар сар 8, 2010. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  12. Alex Fletcher (July 3, 2009). "Bullock denies 'Expendables' rumour".

Холбоос[засварлах | кодоор засварлах]