Дин Нин
Харагдац
| тамирчны тухай | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн өдөр | 1990 оны 6 сарын 20 | |||||||||||||||
| Төрсөн газар | Хятад улсын Хармөрөн мужийн Дачин хот | |||||||||||||||
| Улс, орон | ||||||||||||||||
| Тамир, спорт | эмэгтэй ширээний теннис | |||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||
Дин Нин (хятад шинэ ханзаар 丁宁, хуучнаар 丁寧 - dīng níng; англиар Ding Ning; оросоор Дин Нин; 1990 онд Дачин хотноо төрсөн) — олимп, дэлхийн олон удаагийн аварга Хятад улсын ширээний теннисчин байв.
Тэрээр ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрлөөр 2011, 2015, 2017 онд дэлхийн аварга, багийн төрлөөр 2012, 2014, 2016, 2018 оны дэлхийн аварга, хосын төрлөөр 2017 оны дэлхийн аварга цол тус тус хүртсэн. Үүнээс гадна ДАШТ-ий 5 мөнгө, 3 хүрэл медальтай.
Харин олимпод 3 алт, 1 мөнгөн медальтай. Тухайлбал 2012 оны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн мөнгөн медаль, багийн төрлийн төрлийн алтан медальтай бол 2016 оны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрөл, багийн төрөл тус бүрд түрүүлжээ.
2021 онд тамирчны замналаа өндөрлүүлсэн.