Докхе үнжү

1923 оны 1 сарын 1 нд авхуулсан зураг

Докхе үнжү бол Чусоний Кожон вангийн Ян Гви-ин татвар эмээс 1912 оны 5 сарын 25 нд Сөүлийн Чандок ордонд төржээ. Түүний эх нь Кожон вангийн татвар эм байсан учраас Чусонь улсын хааны гэр бүлийн хуулиар үнжү (옹주) цол хэрэглэх болжээ. Учир нь тухайн улсын их хатнаас төрсөн охин хүүхэд гүнж болох эрхтэй юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1919 онд түүнийг Ким Жан Хан гэх залуутай сүй тавьжээ. Японы талаас түүний сүйг цуцалсан явдлаас болж, Кожон ван таалал төгсжээ. 1925 онд Япон руу сургуульд явуулж, Японы ихэс дээдснийн хүүхдүүд сурдаг Гакүшүюн сургуульд оруулжээ. Тухайн үед ичимхий дуу муутай хүүхэд байсан бөгөөд 1929 онд эх нь нас барсан явдал нь сэтгэцийн өөрчлөлттэй болоход нөлөөлсөн. 1931 оны 5 сард Тайшо хаан, Тэймэй хатны зарлигаар түүнийг Со Такэюки гэх сурвалжит залуутай гэрлүүлсэн. 1932 оны 8 сарын 14 нд тэр хоёрын дундаас Масаэ (正惠) (Солонгос нэр нь Жонхэ (정혜) ) нэг охин төрсөн. Дэлхийн 2-р дайнд Япон улс ялагдсний дараа 1953 онд Докхе үнжү, Со Такэюки нар гэрлэлтээ цуцлуулсан. Олон жил эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа 1962 оны 1 сарын 26 нд Солонгост 37 жилийн дараа эргэн иржээ. 1989 оны 4 сарын 29 нд нас барах хүртлээ Чандок ордонд амьдарч байжээ. Түүний шарилыг Намъянжү хотын Хонрюрынд оршуулсан.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]