Jump to content

Доржзовдын Энхтуяа

Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Доржзовдын Энхтуяа
УИХ гишүүн Д.Энхтуяа
ХарьяалалМонгол
ИргэншилМонгол улс
Алма матерГерман, Карлсруэ Технологийн Институт
МэргэжилСэтгүүлч, олон улсын харилцаа
Албан тушаалУлсын Их Хурлын гишүүн
Political partyАрдчилсан нам
ХаньДаваагийн Энхболд
Хүүхэд2 охинтой

Доржзовдын Энхтуяа (1973 онд төрсөн) нь Монголын сэтгүүлч, улс төрч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч.

Доржзовдын Энхтуяа нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд найман хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Аав Бямбын Доржзовд нь малын эмч, ээж Сугар нь багш мэргэжилтэй. Д.Энхтуяа нь сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй.

  • 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд орос, англи хэлний орчуулагч, багш мэргэжлээр сурсан.
  • 2004 онд сэтгүүлч мэргэжилтэй болох зорилгодоо хөтлөгдөн Герман улсыг зорьж Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ.
  • 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал (Political science) чиглэлээр суралцсан.

Орос, герман, англи хэлтэй.

Д.Энхтуяагийн ажлын гараа Монголын үндэсний телевизтэй салшгүй холбоотой. Сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн тэрээр мэргэжлийн сэтгүүлч болохоор шийдэн Герман улсад сурч төгсөж ирснээсээ хойш Ийгл ТВ-д сэтгүүлч редактороор ажиллаж байх хугацаандаа улс төр, нийгмийн амьдралтай холбоотой сэдвүүдээр дагнаж ажиллаж байжээ.

Д.Энхтуяа нь телевизийн салбартаа нэлээд амжилт гаргахын зэрэгцээ, удирдах манлайлах ур чадвараа олон талаар харуулсан байдаг.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлч мэргэжилтэй Д.Энхтуяа ажлын гараагаа Монголын үндэсний телевизээс эхэлсэн. Тухайн үед залууст зориулсан телевизийн нэвтрүүлэг бараг байгаагүй бөгөөд "Үдшийн хэмнэл" нэвтрүүлэг тэр үеийн залуусын дунд чамгүй сайн танигдсан.

  • 1992 оноос Монголын үндэсний телевизийн “Үдшийн хэмнэл” студи,
  • 2004 оноос Ийгл ТВ-д сэтгүүлч редактор
  • 2010-2012 онуудад NTV телевизэд мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд захирал,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2013-2017 МҮОНТ-ийн Ерөнхий захирал,
  • 2018 оноос ТВ2 телевизийн үүсгэн байгуулагч,
  • 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн
  • 2020 оны 10-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
  • 2024 оны 6-р сарын 28-ны өдөр болсон УИХ хурлын сонгуулиар Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.
  • 2025 оны 8-р сарын 25-ны өдөр Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон

Гэр бүл, бага нас

[засварлах | кодоор засварлах]

Д.Энхтуяа хэдийгээр Өмнөговь аймагт төрсөн ч Улаанбаатар хотод сурч хүмүүжиж өссөн. Аав ээж нь эрдэм номын хүмүүс тул бүх хүүхдүүдээ боловсрол мэргэжилтэй болоход нь чамгүй сайн анхаарчээ. Аав Б.Доржзовд нь энгийн малчин айлын хүүхэд бол ээжийн талынхан нь эрдэм боловсрол өндөртэй, язгууртан угсааны хүмүүс байжээ. Нагац өвөө нь хүүхэд байхаасаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоотын хийдэд шавилж Монгол, Төвөд ном сурсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед хийдээ орхиж хар болсон ч номоо орхиогүй гэдэг. Түүний ах зохиолч Д.Энхболд Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн бөгөөд “Паанан” туужаараа олны танил болсон.

Д.Энхтуяагийн гэр бүлээс зохиолч, сэтгүүлчид гээд бичгийн хүмүүс олон төрсөн.

Санаачилж, гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллах үедээ Монгол улсын түүхэн баримт болох 16мм-ийн хальс дээрх 30,000 ширхэг дамартай хальс байгааг хойч үедээ өвлүүлж үлдээх зорилгоор дижитал хэлбэрт шилжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь одоо олон нийтэд цацагдаж эхэлсэн.
  • НХХЯамтай хамтран кино урлагаар дамжуулж нийгэмд эерэг сайн зүйлсийг түгээх зорилгоор өнөөгийн гэр бүл түүнийг тойрсон амьдралыг харуулсан “Хоймор өнжих нар” 57 ангит бүрэн хэмжээний кино төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

УИХ-ын Тамгын Газар

[засварлах | кодоор засварлах]

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, мэдээ мэдээллийг тоймлон долоо хоног бүр хэвлэлийн хурал зохион байгуулах ажлыг санаачилсан. Энэхүү ажлын үр дүнд иргэд цаг хугацаа алдахгүй мэдээлэл авах боломжоор хангагдсан юм.

“Хүүхдээ хайрлая сан” ТББ

[засварлах | кодоор засварлах]

Сургуулийн өмнөх насны хүүхдийн өсч бойжиход эрүүл саруул орчин бүрдүүлэх, сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд орон нутгийн цэцэрлэгүүдэд хэрэгцээтэй зүйлс болон мөнгөн хандив үзүүлдэг.

Улс төрийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Хууль тогтоох үйл ажиллагаа (2024-2025 он)

[засварлах | кодоор засварлах]
  • Ахмад настны хөгжлийн тухай хууль боловсруулах, хэлэлцүүлэх ажлыг санаачилсан. Энэ хүрээнд ахмадын асрамж, хөгжлийн төвийн эрх зүйн орчныг тодорхойлох чиглэлээр санал боловсруулсан.
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл дээр идэвхтэй оролцож, иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ил тод байдлыг хангах санал гаргасан.
  • Байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцож, ахмад настны эрх, нийгмийн хамгаалал, бүс нутгийн хөгжилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Нийгмийн оролцоо

[засварлах | кодоор засварлах]
  • Сонгогдсон тойргийн иргэдтэй тогтмол уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд ажилласан.
  • Ахмад настнуудад зориулсан сургалт, уулзалт, зөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн.
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл санаачилсан.

Олон улсын хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]
  • Олон улсын эмэгтэйчүүдийн чуулган болон бүс нутгийн уулзалтад оролцож, Монгол Улсын бодлого, туршлагыг танилцуулсан.
  • Гадаадын парламентын гишүүд болон олон улсын байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон.

Хэвлэл мэдээлэл ба олон нийттэй харилцах ажил

[засварлах | кодоор засварлах]
  • Өөрийн цахим хуудсаар дамжуулан УИХ дахь үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол хүргэж байсан.
  • Нийгмийн сүлжээгээр хууль, бодлогын ач холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах кампанит ажлууд зохион байгуулсан.