Дорнын хан бүргэд

Дорнын хан бүргэд

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан (эсвэл Шонхортон)
Овог: Харцгайнхан
Төрөл: Aquila
Зүйл: A. heliaca
Латин нэр
Aquila heliaca
Савиньи, 1809
Ижил утгатай нэршил

Aquila heliacea heliacea

Aquila heliaca

Дорнын хан бүргэд, Aquila heliaca, нь Цармын бүргэдтэй маш төстэй ч, биеэр арай жижиг Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэ бүргэд нь Европын зүүн өмнөд хэсэг, Азийн төв болон баруун хэсгээр нутаглана.

Өвлийн улиралд Африк, Энэтхэг, Хятад руу нүүдэллэдэг.

Дорнын хан бүргэд эр нь 77 см, эм нь 83 см урт байна. Далавчаа дэлгэхэд 195-207 см юм.

Энэхүү бүргэд нь жижиг, дунд хэмжээний хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагчаар хооллох ба заримдаа үхсэн амьтны сэг иддэг.

Өндөр модны оройд том үүр засаж, 2-3 өндөг гаргана. 43 хоноод дэгдээхэй болох ба 65-70 хоноод бие даан амьдардаг аж.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Дорнын хан бүргэд – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Дорнын хан бүргэд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Commons: Aquila heliaca – Викимедиа зураг, бичлэг, дууны сан