Jump to content

Дуулгат бужирга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дуулгат бужирга
Fringilla coelebs, эрэгчинBirdsongⓘ
Fringilla coelebs, эрэгчинBirdsong
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Fringilla, Бужирга
Зүйл: F. coelebs
Латин нэр
Fringilla coelebs
Карл Линней, 1758

Дуулгат бужирга (Fringilla coelebs, урьд Дуулгат ээрүүл бялзуухай гэж байсан) нь Бужиргынхан овгийн шувуу юм.

Энэ шувуу нь 14-16 см урт, далавчиндаа хоёр бүдүүн цагаан хөндлөн судалтай, ууц нуруу нь ногоон, үүлний үзүүр цагаан эмжээртэй байна. Үржлийн улиралд эрэгчин бужирга өвөр хэсэг нь улаавтар, толгойн орой хэсэг нь дуулгатай мэт хөх өнгөтэй болдог.

Дуулгат бужирга Европт өргөн тархсан байдаг. Мөн баруун Ази, баруун хойд Африкт амьдарна. Шинэ Зеландад мөн таарах ба хүн аваачиж суурьшуулсан болно. Амьдрах бүсийн зөөлөн уур амьсгалтай хэсэг нь суурин ба бусад нь өвлийн улиралд нүүдэллэнэ.

Модны мөчрийн ац, салаанд үүрээ засаж цэнхэр ногоондуу өнгийн 6 орчим өндөг гаргадаг. Гол хоол тэжээл нь ургамлын үр бөгөөд ангаахайгаа хорхой шавьжаар тэжээдэг байна.

 Commons: Fringilla coelebs – Викимедиа дуу дүрсний сан
Wikisource: Chaffinch – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд

Жиргэх дууг нь сонсох: