Дэлхийн Роботын Олимпиад

Дэлхийн Роботын Олимпиад (Англи: World Robot Olympiad) нь 2004 онд Сингапурт анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш 8 дахь жилдээ зохиогдож байна. Олимпиадад LEGO-роботуудыг үндсэн болон нээлттэй гэсэн хоёр төрлийн ангилалд уралдуулдаг. Үндсэн ангилалд тодорхой өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэдэг бол харин нээлттэй ангилалд өгөгдсөн сэдвийн дагуу төслийг гүйцэтгэдэг.

Дэлхийн Роботын Олимпиад нь шинжлэх ухаан, технологи болон боловсролын салбарын хувьд ач холбогдол бүхий үйл явдал бөгөөд дэлхийн залуучуудыг нэгтгэн улмаар сургалтын роботын тэмцээнд уриалан дуудсанаар тэдний ур чадварыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Энэ тэмцээнд оролцохоор уригдсан сургууль гурван оюутны бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орно. Тэмцээнд оролцох багууд өгөгдсөн даалгаварын дагуу хүнтэй төстэй үйл хөдлөлтэй роботын загварыг зохион бүтээх ёстой.

Зохиогдсон газар[засварлах | кодоор засварлах]

Он Хот Явагдсан газар Нээлттэй ангиллын сэдэв
2004 Сингапур Сингапурын Шинжлэх Ухааны Төв
2005 Тайланд, Бангкок
2006 Хятад, Наньнин Хүнчилсэн робот
2007 Тайвань, Тайбэй Тайбэйн Үндэсний Их Сургууль
2008 Япон, Ёкохама Пасифико Ёкохама Глобал байгаль орчныг хамгаалахуй
2009 Өмнөд Солонгос, Пухан Постек Хиймэл роботууд
2010 Филиппин, Манила Эс-Эм-Экс Конвеншн Төв Роботууд аялал жуулчлалд хувь нэмэр оруулна
2011 Арабын Нэгдсэн Эмират Улс, Абу-Даби Абу-Дабигийн Үндэсний Үзэсгэлэнгийн Төв Амьдралыг сайжруулагч роботууд

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дэлхийн Роботын Олимпиад – Викимедиа зураг, бичлэг, дууны сан