Jump to content

Елюй Уюй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Елюй Уюй
(耶律 兀欲)
Ляо Улсын Хаан
Хаанчлал947 оны 5 сарын 16 - 951 оны 10 сарын 7
Төрсөн огноо919 оны 1 сарын 29
Өнгөрсөн огноо951 оны 10 сарын 7
ОршуулсанШяньлин бунхан (顯陵): Одоогийн Ляонин мужийн Бэйжэнь хот
ӨмнөхЯогу
УдаахЕлюй Жин
ХатанЖэнь хатан (Ляо)
Сяо Сагэжи
ЭцэгЕлюй Бэй
ЭхРоужэнь хатан
УлсХидан улс
Ургийн овогЕлюй
Сүмийн цолШизун (世宗)
Оны цолТяньлү (天祿): 947–951

Елюй Уюй (919 оны 1 сарын 29 – 951 оны 10 сарын 7) нь Киданы Ляо улсыг 947-951 онд захирч байсан гурав дахь хаан юм. Түүний кидан нэрийг Уюй (兀欲), хятад нэрийг Руань (阮) гэдэг байсан. Уюй нь Абаожи хааны ахмад хөвүүн Елюй Бэйгийн хөвүүн. 947 онд Елюй Яогу хаан тэнгэрт халихын өмнө түүнийг залгамжлагчаар сонгосны дагуу Яогу хааныг нас эцэслэсний дараа хятадад аян дайн хийж байсан түүнийг дуудан ирүүлж, хаанд өргөмжилсөн.

947 онд Яогу хаан Хятадад дайн хийж байхдаа тэнгэрт халихдаа Уюйг хаан ширээнд залах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг нийслэл хотод байсан Шүлү Пин тайху эсэргүүцэж, өөрийн хөвүүн Елюй Лихуг хаан болгохоор тэмцэж, Лихуд цэрэг захируулан аян дайнаас буцах замд нь тосч байлдахад Лиху нь өөрийн цөөн тооны цэргээ авч нийслэл хот руу зугтав. Бэлэвсэн хатан нийслэл хотыг хяналтандаа авч Уюйгийн цэрэгтэй байлдах үед, киданы төрийн сайд ноёд Уюйд бууж өгөв. Ингэснээр Шүлү Пин хатан, түүний хөвүүн Лиху нар дэмжлэггүй болсноор бууж өгчээ. Уюй бээр хаан болсны дараа бослого гаргасан хүмүүсийг цөлж шийтгэсэн ч, тэдний талын ноёд үе үе бослого өдөөж байв.

Түүний засаглалын үед төрийг хатуу ширүүнээр засаглаж байсан нь түүний хаанчлал богино наслахад нөлөөлсөн. 951 онд киданы цэргийг удирдан Хожуу Жоу улстай дайтахаар явах замд нь хааны ургийн Елюй Чага (耶律察割) нарын ноёд урваж, хааныг хатадынх хамтаар алсан. Түүний дараа Яогу хааны хөвүүн Елюй Жинийг хаан ширээнд залсан.

  • Жэнь овогт их хатан (皇后 甄氏, 905 – 951); Хожуу Тан улсын хүн
    • Елюй Жимо, Нин ван (耶律只沒 寧王, ?-983), гутгаар хөвүүн
  • Хуайжиэ хатан, Сяо овогтон (?–951) (懷節皇后 蕭氏); жинхэнэ нэр нь Сяо Сагэжи (撒葛只)
    • Елюй Хоуабу, Жуаншэн хунтайж (耶律吼阿不 莊聖皇太子), ахмад хөвүүн
    • Елюй Шянь (遼景宗 耶律賢, 948 – 982), дэд хөвүүн
    • Циньгуо гүнж (秦國公主), төрсөн нэр нь Елюй Хэгудянь (和古典), ууган охин. Сяо Чуолитэй (蕭啜里) гэрлэсэн.
    • Жиньгуо гүнж (晉國公主), төрсөн нэр нь Гуаньинь (觀音), 2-р охин. Сяо Шяла (蕭夏剌)-тай гэрлэсэн.
    • Мэнгу гүнж (萌古公主, 950 - ?), төрсөн нэр нь Сала (撒剌), 3-р охин. Сяо Воли (蕭斡里)-тэй гэрлэсэн.
  • Чуоли татвар (?–971) (啜里)
  • Пүгэ татвар (?–971) (浦哥)
Өмнөх
Яогу
Хидан улсын хаан
947 - 951
Дараах
Елюй Жин