Jump to content

Яогу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Яогу
Ляогийн Тайзун хаан
遼太宗
Хидан Улсын хаан
Хаанчлал927 оны 12 сарын 11 – 947 оны 5 сарын 18
ӨмнөхТайзү хаан
ЗалгамжлагчШизун хаан
ТөрсөнЯогу (Хидан нэр)
Елюй Дөгуан (хятад нэр)

902 оны 11 сарын 25
Өнгөрсөн18 5 сарын 947(947-05-18) (44 насалсан)
Оршуулга
Хүайлин бунхан (懷陵, одоогийн Баарин баруун хошуу, Өвөр Монгол)
Эхнэр/нөхөрШяовэнь хатан
ХүүхэдЕлюй Жин
Елюй Янсагө
Нэр
Ургийн овог: Елюй (耶律)
Хидан нэр: Yáogǔ (堯骨)
Хятад нэр: Дөгуан, Déguāng (德光)
Эрин үеийн огноо
Тяньшянь (天顯): 927–938
Хуйтун (會同): 938–947
Датун (大同): 947
Хааны цол
Сишэн хаан (嗣聖皇帝)
Нас барсны дараах нэр
Сяо-у хуйвэнь хаан (孝武惠文皇帝)
Сүмийн нэр
Тайзун (太宗)
Гэр бүлЕлюй
ДинастиЛяо
ЭцэгТайзү хаан
ЭхШулү Пин

Елюй Яогу (хятадаар: 尧骨, пиньинь:Yáo gǔ; 902-947 он; 45 насалсан) — 926-947 онд төр барьсан Хидан Улсын хоёрдугаар хаан хүн байв. Их Хидан Улсын хаад нь 3 төрлийн нэр хэрэглэж байсан. Елюй гэдэг нь Киданы хааны ургийн овог, Кидан нэр нь Яогу, хятад нэр нь Дөгуан (德光), өргөсөн нэр нь Дөжин (德谨) болно.

Яогу 902 онд Киданулсыг үндэслэгч Абаожийн хоёрдугаар хүү болон төрсөн. Эх нь Шулюй хатан байв. 916 онд ах Туюй нь ханхүүгээр нэр заагдсан боловч 926 онд Яогу хаан болжээ. Түүнийг эх нь болон бусад ноёд дэмжсэн.

Яогу хааны сүмийн цолыг нангиад сурвалжид Ляо Тайзун, оны цолыг Тяньшянь (927—938), Хуйтун (938—947), Датун (947) хэмээсэн. Шинэ хаан ахыгаа дөнгөж эзлээд байсан Бохайд Киданы дагавар улс болох Дунданий вангаар тавьсан.

Яогу хаан Хожуу Танг дайлахаар ах дүүсээ явуулсан бөгөөд Хожуу Жиний Ши Жинтанд тусалж Хожуу Танг мөхөөж Янь-Юний 16 жөү хэмээх чухал газрыг Киданулс бэлэг болгон авсан. Хожуу Жинь бие даах гэхэд нь 945 онд нангиадууд руу халдаж нийслэлийг эзлэжээ. 947 онд Кайфэн хотод түүнийг Хуанди хэмээн өргөмжилсөн боловч хойд зүг рүү буцах замдаа нас баржээ.

Яогу хаан улсын нэрийг хятадаар Их Ляо хэмээн нэрийдсэн бөгөөд умард (нүүдэлчин), өмнөд (тариачин) нийслэлийг байгуулж, тус бүрд нь засаг захиргааны өөрчлөлт хийж, сайд түшмэдийг нарыг томилжээ.

Яогу хаан эцгийн үлдээсэн улсын газар нутгийг улам тэлсэн. Амьддаа ахын хүү Уюйг үлгэр жишээ хэмээн дэвшүүлсэн бөгөөд Уюй хаан ширээг нь өвлөжээ.

Өмнөх
Елюй Амбагян
Их Хидан Улсын хаан
927—947 он
Дараах
Елюй Уюй