Jump to content

Елюй Жин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Елюй Жин
(耶律 璟)
Ляо улсын хаан
Хаанчлал951 оны 10 сарын 11 - 969 оны 3 сарын 12
Төрсөн огноо931 оны 9 сарын 19
Өнгөрсөн огноо969 оны 3 сарын 12
ОршуулсанХуалин бунхан (懷陵; Өвөр Монголын Баарин баруун хошууны нутаг)
ӨмнөхЕлюй Уюй
УдаахЕлюй Шянь
ХатанСяо овогт хатан
ЭцэгЯогу
ЭхЖинань хатан
УлсЛяо Улс
Ургийн овогЕлюй
Сүмийн цолМузун (穆宗)
Оны цолИнли (應曆; 951–969)
Нэхэн өргөсөн цолШяоань Жинжэн хуанди (孝安敬正皇帝)

Елюй Жин (ханз: 耶律璟, пиньинь: Yēlǜ Jǐng) (931 оны 9 сарын 19 – 969 оны 3 сарын 12) болбоос Хиданы Ляо улсыг 951-969 оны хооронд захирч байсан дөрөв дэхь хаан юм. Тэрбээр Елюй Яогу хааны ахмад хөвүүн бөгөөд 951 онд авга ах Елюй Уюй хаан хуйвалдааны золиос болж алуулсны дараа тус улсын дөрөв дэхь хаан болсон.

931 оны 9 сарын 19 нд Яогу хааны шүлү овгийн жинань хатнаас төрсөн. 939 оны 4 сард "шоу ань ван" (壽安王) цол хүртсэн. 951 онд Кидан улсын төрийн эрхийг баригч Елюй, Сяо угсааны ноёд нууцаар хуйвалдаж, Хожуу Жоу улстай дайтахаар явж байсан Уюй хааныг зам зуурт нь хатад, зарим хан хөвүүдийн хамтаар алж төрийн эргэлт гаргав. Ингэсний дараа Яогу хааны ахмад хөвүүн Елюй Жинийг хаанд өргөмжлөв. Хэдийгээр түүнийг хаан ширээнд залсан ч Киданы дотор эрх мэдлийн төлөө тэмцэл улам өргөжив. Учир нь түүний зан авир нь залхуу хойрго, зугаа цэнгэлд дуртай, өдөр бүр архидаж согтуу явдаг нэгэн байсан тул төрийн хэргийг тоолгүй өөрийгөө зугаацуулахад анхаарч эхэлснээр киданы хааны ургийн ноёд, түшмэд, жанжид энэ байдлыг засахын тулд Елюй Жинд олон удаа энэ зангаа засахыг хүссэн ч, тухай бүрд тэдгээр түшмэдийг элдэв ялд тулгаж цаазлаж эхэлсэн. Киданы дотор өрнөсөн дотоот хямралыг далимдуулж хятадын Хожуу Жоу улсын Чай Рун хаанаар удирдуулсан цэргийн хүч Хойд Хань улс, Киданд алдсан 16 мужийг хятадад нэгтгэхээр 958-959 онд Кидан улс руу довтлов. Энэхүү дайнд Хожуу Жоу улсын Чай Рун алуулснаар, хятадууд дайнаа зогсоов. Ерөөс Ляо улсын дотор Елюй Жин хааны засаглалыг эсэргүүцсэн бослого тэмцэл нь Хожуу Жоу улсыг мөхөөсөн Сүн улсыг цэргийн хүчээ хятадын өмнөд нутаг шилжүүлж бусад вант улсыг эзлэн, бүх хятадыг нэгтгэх боломжыг олгосон.

969 оны хавар Хуайжоуд баавгай агнахаар явж байхдаа нэгэн шөнө өөрийн зургаан зарцдаа алуулсан.

Өмнөх
Елюй Уюй
Ляо улсын хаан
951 - 969
Дараах
Елюй Шянь