Жабари Паркер
| Жабари Паркер | |||
| Jabari Parker | |||
Паркер 2013 онд | |||
| «Милуоки Бакс» — № 12 | |||
| Жижиг довтлогч / Хүчний довтлогч | |||
| Өндөр: | 203 см | ||
| Жин: | 107 кг | ||
| Иргэншил: | |||
| Мэндэлсэн: | 3 сарын 15, 1995, Иллиной, Чикаго | ||
| Ахлах сургууль: | Нил Семион (Иллиной, Чикаго) | ||
| Их сургууль: | Дьюк (2013—2014) | ||
| Драфт: | 2, 2014, Милуоки Бакс | ||
| Тоглогчийн замнал | |||
| |||
| |||
Жабари Али Паркер (Англи: Jabari Ali Parker[1]; 1995 оны гуравдугаар сарын 15-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Милуоки Бакс» багт довтлогчоор тоглодог.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Дьюкийн их сургуульд элссэн жилдээ 19.1 оноо, 8.7 самбар, 1.2 дамжуулалт, 1.2 хаалт, 1.1 тасалтыг 35 тоглолтонд дунджилж спортын мэдээллийн хэрэгсэлүүдээс өндөр үнэлгээ авсан түүнийг 2014 оны зургаадугаар сарын 26-нд НБА-гийн драфтаар №2-оор шалгарч, «Милуоки Бакс» багт элссэн юм.[2][3] Аравдугаар сарын 29-нд НБА-гийн анхны гараагаа «Шарлотт Хорнетсийн» эсрэг 37 минут тоглохдоо 8 оноо, 4 самбар, 1 дамжуулалт болон 1 таслалт хийж нэмэлт цагт ялагдсан (106:108) юм.[4] Хоёр дахь тоглолтондоо 11 оноо, 10 самбараас бөмбөг авалтаар анхны дабл-даблаа бүртгүүлэв.[5]
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Jabari Parker Bio: Duke University". Эх хувилбараас архивласан: 2014-05-14. Татаж авсан: 2014-11-09.
- ↑ "Cavs take Wiggins with No. 1 pick in NBA draft". NBA.com. 2014-06-26. Татаж авсан: 2014-06-27.
- ↑ Helfgot, Mike (2014-06-26). "Jabari Parker to Bucks at No. 2: 'Excited to represent Chicago'". Chicago Tribune. Татаж авсан: 2014-06-27.
- ↑ "Walker lifts Hornets over Bucks in OT, 108-106". NBA.com. 2014-10-29. Татаж авсан: 2014-10-30.
- ↑ "Mayo scores 25, Bucks beat Sixers 93-81". ESPN. Associated Press. 2014-10-31. Татаж авсан: 2014-11-01.