Jump to content

Жиоржио Маренго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрхэм дээд Кардинал Жиоржио Маренго
ᠵᠢᠣᠷᠵᠢᠣᠮᠠᠷᠧᠩ ᠢᠶᠠ
Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал Жиоржио Маренго
ӨмнөхВенсеслао Селга Падилла
Санваартны хэргэм хүртсэн2001 оны 5 сарын 26
Санваартны хэргэм хүртээсэнСеверино Полетто
Хамба ламын хэргэм хүртсэн2020 оны 8 сарын 8
Хамба ламын хэргэм хүртээсэнКардинал Луис Антонио Тагле
Кардиналаар томилсон ПапПап Францис
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрЖиоржио Маренго
Төрсөн (1974-06-07) 7 6 сарын 1974 (51 настай)
Кунео, Итали
УлсИтали
Оршин суух ордонУлаанбаатар хотын Петр, Паул Гэгээнтнүүдийн цогчин дуган
Төгссөн сургуульПонтификал Урбаниана Их Сургууль
Сүлд тэмдэг

Жиоржио Маренго (итали хэлээр. Giorgio Marengo) нь 1974 оны 6 сарын 7-ны өдөр Итали улсын Кунео хотод төрсөн. Монгол дахь Ромын Католик шашны тэргүүн, кардинал юм.[1]

Эцэг Жиоржио Маренго нь 1993-1995 онд Умард Италийн Теологийн Факультетэд элсэн орсон. Улмаар Понтификал Грегорийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1998 онд төгссөн. 2000 оны 6 сарын 24-нд католик шашны Консолата бүлгэмд элсэж, 2001 оны 5 сарын 26-нд санваартны сахил хүртсэн.

2000-2006 онд Ром хот дахь Понтификал Урбаниана их сургуульд суралцаж, шашин судлалын докторын зэрэг хамгаалсан.[2]

Сахил хүртсний дараа 2003 онд түүнийг Монгол улсад томилсон бөгөөд Арвайхээр[3] хотын "Энэрлийн эх" католик сүмийн санваартнаар ажиллаж эхэлсэн. 2016 онд Консолата бүлгэмийн Ази тивийг хариуцсан шашны зөвлөхөөр сонгогдсон. 2020 оны 4 сарын 2-ны өдөр Гэгээн хутагт, Ромын Пап Францисын[4] лүндэнгээр түүнийг Монгол дахь Католик шашны тэргүүнээр томилж, хамба ламын хэргэм зэрэг олгосон.[5]; [6]; [7]; [8]

Түүнд хамба ламын хэргэм олгох ёслолыг Кардинал Луис Антонио Тагле, Турины шашны хүрээний Тэргүүн хамба лам Чезаре Нозилиа, Кардинал Северино Полетто нар удирдан 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Италийн Турин хот дахь Консолата ариун шүтээний сүмд зохион байгуулжээ.

Хамба ламын хэргэм хүртсэнээс хойш 2 жилийн дараа буюу 2022 оны 5 дугаар 29-нд Пап Францис түүнийг шинээр сонгох 21 кардиналын нэгээр нэрлэснээ ням гаргийн мөргөлийн үеэр дэлхий нийтэд мэдэгдсэн.[9]

Хамба лам Жиоржио Маренгод кардинал хэргэм олгох ёслол 2022 оны 8 дугаар сарын 27-нд Ватикан улсын Гэгээн Петрийн их цогчин дуганд болсон. Тэрээр орчин үеийн түүхэнд кардиналаар сонгогдсон хамгийн залуу санваартан хэмээн тооцогдож байна.

  • Sussurrare il Vangelo nella terra dell'eterno Cielo blu, riflessioni missiologiche sull'evangelizzazione in Mongolia; Urbaniana University Press, Via Urbano VIII, 16 – 00165 Roma.