Жон Чарльз Фильдс
Харагдац
| Жон Чарльз Фильдс | |
|---|---|
Жон Чарльз Фильдс | |
| Төрсөн огноо | 5 сарын 14, 1863 Онтарио, Хэмилтон |
| Нас барсан огноо | 8 сарын 9, 1932 (69 насалсан) |
| Үндэс | Канад |
| Салбар | Математик |
| Алдаршсан зүйл | Фильдсийн медаль, Фильдсийн Хүрээлэн |
Жон Чарльз Фильдс, FRS[1], FRSC (Англи: John Charles Fields, 1863 оны 5 сарын 14 - 1932 оны 8 сарын 9) нь Канадын математикч бөгөөд математикийн салбарт амжилт гаргагсдад олгодог Фильдсийн медалийг санаачлан бий болгосон хүн юм. Анх 1936 онд олгогдсон тус шагналаар 1950 оноос хойш дөрвөн жил тутам Олон Улсын Математикчдын Чуулганы үеэр 40 хүртэлх насны хоёроос дөрвөн эрдэмтнийг шагнадаг юм.