Жиоржио Маренго
Эрхэм дээд Кардинал Жиоржио Маренго ᠵᠢᠣᠷᠵᠢᠣᠮᠠᠷᠧᠩ ᠢᠶᠠ | |
---|---|
Өмнөх | Венсеслао Селга Падилла |
Санваартны хэргэм хүртсэн | 2001 оны 5 сарын 26 |
Санваартны хэргэм хүртээсэн | Северино Полетто |
Хамба ламын хэргэм хүртсэн | 2020 оны 8 сарын 8 |
Хамба ламын хэргэм хүртээсэн | Кардинал Луис Антонио Тагле |
Кардиналаар томилсон Пап | Пап Францис |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Жиоржио Маренго |
Төрсөн | 1974 оны 6 сарын 7 Кунео, Итали |
Улс | Итали |
Оршин суух ордон | Улаанбаатар хотын Петр, Паул Гэгээнтнүүдийн цогчин дуган |
Төгссөн сургууль | Понтификал Урбаниана Их Сургууль |
Сүлд тэмдэг |
Жиоржио Маренго (итали хэлээр. Giorgio Marengo) нь 1974 оны 6 сарын 7-ны өдөр Итали улсын Кунео хотод төрсөн. Монгол дахь Ромын Католик шашны тэргүүн, кардинал юм.[1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг Жиоржио Маренго нь 1993-1995 онд Умард Италийн Теологийн Факультетэд элсэн орсон. Улмаар Понтификал Грегорийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1998 онд төгссөн. 2000 оны 6 сарын 24-нд католик шашны Консолата бүлгэмд элсэж, 2001 оны 5 сарын 26-нд санваартны сахил хүртсэн.
2000-2006 онд Ром хот дахь Понтификал Урбаниана их сургуульд суралцаж, шашин судлалын докторын зэрэг хамгаалсан.[2]
Сахил хүртсний дараа 2003 онд түүнийг Монгол улсад томилсон бөгөөд Арвайхээр[3] хотын "Энэрлийн эх" католик сүмийн санваартнаар ажиллаж эхэлсэн. 2016 онд Консолата бүлгэмийн Ази тивийг хариуцсан шашны зөвлөхөөр сонгогдсон. 2020 оны 4 сарын 2-ны өдөр Гэгээн хутагт, Ромын Пап Францисын[4] лүндэнгээр түүнийг Монгол дахь Католик шашны тэргүүнээр томилж, хамба ламын хэргэм зэрэг олгосон.[5]; [6]; [7]; [8]
Түүнд хамба ламын хэргэм олгох ёслолыг Кардинал Луис Антонио Тагле, Турины шашны хүрээний Тэргүүн хамба лам Чезаре Нозилиа, Кардинал Северино Полетто нар удирдан 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Италийн Турин хот дахь Консолата ариун шүтээний сүмд зохион байгуулжээ.
Хамба ламын хэргэм хүртсэнээс хойш 2 жилийн дараа буюу 2022 оны 5 дугаар 29-нд Пап Францис түүнийг шинээр сонгох 21 кардиналын нэгээр нэрлэснээ ням гаргийн мөргөлийн үеэр дэлхий нийтэд мэдэгдсэн.[9]
Хамба лам Жиоржио Маренгод кардинал хэргэм олгох ёслол 2022 оны 8 дугаар сарын 27-нд Ватикан улсын Гэгээн Петрийн их цогчин дуганд болсон. Тэрээр орчин үеийн түүхэнд кардиналаар сонгогдсон хамгийн залуу санваартан хэмээн тооцогдож байна.
Эрдмийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Sussurrare il Vangelo nella terra dell'eterno Cielo blu, riflessioni missiologiche sull'evangelizzazione in Mongolia; Urbaniana University Press, Via Urbano VIII, 16 – 00165 Roma.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Mongolia, il nuovo amministratore apostolico è un missionario italiano
- ↑ chiesa cattolica in Mongolia, intervista al neo vescovo cuneese Giorgio Marengo
- ↑ Articoli di Giorgio Marengo
- ↑ Padre Giorgio Marengo è ora prefetto apostolico in Mongolia
- ↑ Rinunce e nomine. Nomina del Prefetto Apostolico di Ulaanbaatar (Mongolia)
- ↑ Nomina del Prefetto Apostolico di Ulaanbaatar (Mongolia)
- ↑ Mongolia, il nuovo amministratore apostolico è un missionario italiano
- ↑ Padre Marengo è Vescovo
- ↑ https://www.vaticannews.va/en/pope/news/2022-05/pope-announces-21-new-cardinals-from-around-the-world.html