Jump to content

Жузеппе Синьори

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жузеппе Синьори
Хувийн мэдээлэл
Өндөр1.71 м
БайрлалДовтлогч
Өсвөрийн баг
1981–1984Интернационале
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1984–1986Леффе38(8)
1986–1989Пьяченца46(6)
1987–1988Тренто (зээл)31(3)
1989–1992Фожжиа100(39)
1992–1997Лацио152(107)
1998Сампдори17(3)
1998–2004Болонья143(67)
2004–2005Ираклис5(0)
2005–2006Сопрон9(3)
Нийт541(236)
Шигшээ баг
1992–1995Итали28(7)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Жузеппе "Беппе" Синьори (Итали: Giuseppe "Beppe" Signori, 1968 оны 2 сарын 17-нд Бергамо мужийн Алцано Ломбардод төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн довтлогч, Серие A-гийн түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг билээ. Харамсалтай нь Синьори томоохон тэмцээнүүдэд түрүүлж байгаагүй. Хурдтай, зүүн хөлийн довтлогч тэрээр гоол оруулах гайхалтай чадвартай байлаа. Хөлбөмбөгийн замналаа эхлэхдээ зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд хөндлөн дамжуулалтыг оновчтой хийдэг байв.

Синьори бөмбөгөө нарийн мэдрэхийн тулд багадсан гутал өмсч тоглодог байснаараа алдартай. Тэрээр мөн торгуулийн цохилтыг өвөрмөцөөр гүйцэтгэдэг байв. Бусад тоглогчид шиг гүйж ирж өшиглөлгүй, бөмбөгнийхөө хажууд зогсож байгаад цохидог байжээ.

Залуу Синьори Интернационале багийн сургалтын системд хамрагдсан боловч тус клубаас мэргэжлийн хөлбөмбөгчин болоход хэтэрхий намдана гэж үзсэн тул Леффе багаас мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлжээ (1984–86). Түүний дараа Пьяченца (1986–87, 1988–89), Тренто (1987–88), Фожжиа (1989–92), Лацио (1992–97), Сампдори (1998 оны 1 сар - 6 сар), Болонья (1998–2004) багуудад тоглож байгаад Италийг орхиж, Грекийн Ираклис багт 2004онд шилжжээ. Тэрээр 2005 оны 10 сард Унгарын Сопрон багтай 1 жилийн гэрээ байгуулан тоглож байгаад зодог тайлсан юм.

Синьори Серие A-гийн тоглогчдыг оруулсан гоолоороо 1993, 1994, 1996 онд 3 удаа тэргүүлсэн (3 дахь удаадаа Игорь Проттитой хамт хүртсэн). Нийтдээ Италийн дээд лигт 188 гоол оруулсан нь лигийн бүх үеийн түүхэнд 8-д орох үзүүлэлт билээ.

Олон улсын тавцанд

[засварлах | кодоор засварлах]

Синьори шигшээ багтаа өөрийн авъяас чадвараа бүрэн гаргаж чадаагүй бөгөөд энэ нь түүний ид үед шигшээ багийн дасгалжуулагч байсан Арриго Сакки Синьориг хагас хамгаалагчийн байрлалд тоглуулдаг байснаас үүдэлтэй. Тэрээр шигшээ багтаа 28 тоглож, 7 гоол оруулжээ. Синьоригийн оролцсон цорын ганц том тэмцээн нь 1994 оны ДАШТ бөгөөд уг тэмцээнд Синьори 2 чухал гоол оруулж, багаа дараагийн шатанд шалгаруулсан юм.

Зодог тайлсны дараа

[засварлах | кодоор засварлах]

Зодог тайлсныхаа дараа РАИ Радио1-д Серие А-гийн хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж байгаад[1] Тернана Кальчио багийн хөлбөмбөгийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг 2008 - 2009 онд хашсан. Одоо Флоренц дэх алдарт Коверчиано сургуулийн дасгалжуулагчийн ангид багшлахын зэрэгцээ хөлбөмбөгийн багийн нь менежер хийж байгаа.

  1. "RAI: WEEKEND CON LO SPORT IN DIRETTA SU RADIO, TV E SATELLITE" (Italian хэлээр). Satellite Oggi. 2007-09-14. Archived from the original on 2007-12-01. Татаж авсан: 2007-09-16.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)