Жэймс Корсон
| |||||||||||||||||
|
Жэймс Хант "Жим" Корсон (англ. James Hunt "Jim" Corson; 1906 оны 1 сарын 14 - 1981 оны 11 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч.
Корсон Номхон Далайн Их Сургуулийг бакалавр, Өмнөд Калифорнийн Их Сургуулийг магистр зэрэгтэйгээр дүүргэжээ.[1] Тэрээр оюутан байхдаа Нидерландын нийслэл Амстердамд зохиогдсон 1928 оны зуны олимпод оролцож, зээрэнцэг шидэлтийн төрөлд 47.10 метрийн амжилтаар хувийн дээд амжилтаа тогтоосон хэдий ч хүрэл медаль хүртсэн.
Корсон хожим Номхон Далайн Их Сургуульдаа хөнгөн атлетик, америк хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 1972-73 онд Вилламетт Их Сургуулийн түр ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.[2] Тэрээр уг хоёр их сургуулиас хүндэт доктор цол хүртсэн.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ USC OLYMPIANS: 1904-2008, USC Trojans Athletic Department, Accessed August 26, 2008.
- ↑ Willamette Olympians, Willamette University, Accessed April 3, 2009.