Зак Лавайн

(Зак Лавин-с чиглүүлэгдэв)

Зак Лавайн (Англи: Zach LaVine, 1995 оны гуравдугаар сарын 10-нд Вашингтон мужийн Рентон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Миннесота Тимбервулвз» багт шидэгч-хамгаалагчаар тоглодог. «Рүүки» улиралдаа цагирагт тохох тэмцээнд аваргалсан.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Лавайны аав мэргэжлийн хөлбөмбөг, ээж софтболын тамирчид байв.[1] 2012 оны зургаадугаар сарын 20-нд Калифорнийн их сургуулийн дасгалжуулагч Бен Хоуландын хараанд өртсөнөөр 2013 онд тоглогчийн замналаа эхэлсэн байдаг.[2] 2013/2014 онд зургаа дахь тоглогчийн байрнаас шилдэг төгсөгч Расселл Уэстбрүүкийг санагдуулам чадварлаг тохолтоороо Лавайн гялалзаж байлаа.

2014 оны зургаадугаар сарын 26-нд драфтын №13 сонголтоор «Миннесота Тимбервулвзэд» очиж, тэсрэлт хийх нөхцөлтэй гэрээг долоодугаар сарын 8-нд байгуулав.[3] Улмаар 20 оноо, 10 дамжуулалтын босго давсан НБА-гийн түүхэнд дөрөв дэх өсвөр насны тоглогчоор Лавайн 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд «Сан-Антониогийн» эсрэг анх дабл-даблдахдаа (22 оноо, 10 дамжуулалт) тодров.[4]

Гайхалтай үзүүлбэрүүдээр өөрийгөө бахдуулан[5] 2015 оны цагирагт тохох тэмцээнд түрүүлсэн.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Kelley, Mason (November 30, 2011). "Bothell's Zach LaVine shoots for the top". The Seattle Times. Archived from the original on Арван хоёрдугаар сар 18, 2014. Retrieved Арван нэгдүгээр сар 8, 2014. {{cite news}}: Check date values in: |access-date= and |archivedate= (help); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  2. "Zach LaVine - UCLA Basketball's First 2013 Commitment". Jun 21, 2012. Retrieved Feb 19, 2014.
  3. Timberwolves Sign First-Round Pick Zach LaVine
  4. Youngblood, Kent (December 6, 2014). "Spurs handle Wolves smoothly". The Star Tibune. Archived from the original on December 7, 2014. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  5. "Dieng, LaVine, Muhammad and Wiggins to Represent Wolves in 2015 BBVA Compass Rising Stars Challenge". NBA.com. January 28, 2015. Archived from the original on Хоёрдугаар сар 12, 2015. Retrieved Хоёрдугаар сар 16, 2015. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Зак Лавайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан