Гера Золтан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Золтан Гера» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Гера Золтан
Zoltán Gera, footballer (2009).jpg
Гера 2016 оны Европын АШТ-д Унгарын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож буй нь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрГера Золтан
Өндөр6 ft 0 in (1.83 м)
БайрлалДовтлох чиглэлийн
хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багУнгарФеренцварош
Дугаар20
Өсвөрийн баг
1993–1996УнгарПеч
УнгарПеч цолной
УнгарПеч кинизи
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–1997УнгарХаркани
1997–2000УнгарПеч71(14)
2000–2004УнгарФеренцварош115(32)
2004–2008АнглиВест Бромвич Альбион[1]135(21)
2008–2011АнглиФулхэм86(4)
2011-2014АнглиВест Бромвич Альбион30(4)
2014-УнгарФеренцварош88(15)
Шигшээ баг
1999–2000УнгарУнгарын шигшээ баг
(21-ээс доош нас)
3(0)
2002–УнгарУнгар97(26)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2017 оны 12 сарын 9.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2017 оны 3 сарын 25

Гера Золтан (унг/маж. Gera Zoltán, 1979 оны дөрөвдүгээр сарын 22-нд Печ хотод төрсөн) нь Унгарын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Фулхэм баг болон Унгарын шигшээ багуудад довтлох чиглэлийн хагас хамгаалалтын байрлалд тус тус тоглодог.

Золтан «Унгарын Оны шилдэг тамирчнаар» 2002, 2004 болон 2005 онуудад гурван удаа нэрлэгдэж, 2009-10 оны улиралд Фулхэм багийн бүрэлдэхүүнд Европын лигт хангалттай сайн тоглолт үзүүлж «клубийнхээ Оны шилдэг тоглогчоор» тус тус шалгарч байсан улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тоглогч билээ.

Клубийн замнал[засварлах | edit source]

Гера Английн Вест Бромвич Альбион багт 2004 оны долоодугаар сарын 30-нд 1.5 сая фунт стерлингийн гурван жилийн гэрээгээр Унгарын Ференцварош багаас ирж байв.[2]

Премьершипийн анхны тоглолтоо 2004 оны наймдугаар сарын 14-нд Блэкберн Роверс багтай хийсэн тоглолтонд үзүүлж байв. Премьершипийн улирлын хоёр дахь тоглолт буюу наймдугаар сарын 25-нд Тоттенхэм Хотспур багтай хийсэн тоглолтонд Гера анхны гоолоо тоглолтын тооны харьцааг тэнцүүлэн оруулж байв.

Золтан Гера Фулхэм багийн бүрэлдэхүүнд.

2008 оны зургаадугаар сарын 9-нд Фулхэм баг руу үнэгүй (фрий) статусаар гээр байгуулан шилжиж[3] хоёр хоногийн дараа нь гурван жилийн гэрээнд гарын үсэг зурж байв.[4] Фулхэм дэх анхны гараа нь Холл Сити багтай хийсэн 2008–09 оны Премьер лигийн ээлжит тоглолт байв. Улирлын нээлтийн тоглолтонд баг нь энэ үед 2-1 харьцаагаар хожигдож байлаа. 2009–10 оны Премьер лигийн улирлын анхны гоолоо лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед багийн хаалганд оруулж тухайн тоглолтонд баг нь 2-2 харьцаагаар тэнцэж байв.[5] 2009 оны арванхоёрдугаар сарын 28-нд улирлын хоёр дахь гоолоо «Стэмфорд Бриж» цэнгэлдэхэд Челси багтай тоглохдоо Петр Чехийн эсрэг арван нэгэн метрийн зайнаас цохиж гоол оруулсан юм. Тоглолтонд Дидье Дрогба тоог тэнцүүлж, эцсийн мөчид Герагийн багийн анд Крис Смолин авто гоол оруулж 2-1 харьцаагаар хожигдсон түүх бий.[6] Фулхэм багийн хөгжөөн дэмжигчид Гераг Золли хэмээн хочилдог болсон ба Ювентус багтай тоглолтонд маш сайн тоглолт үзүүлэн хоёр ч гоолыг оруулаад авсан түүнийг «тоглолтын онцлох тамирчингаар» нэрлэгдэж байв.

Үзүүлэлтүүд[засварлах | edit source]

Клубүүдэд үзүүлсэн тоглолтууд[7] [8][9]
Баг Улирал Премьершип АХХ-ны цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Фулхэм 2010–11 3 0 0 0 1 2 0 0 3 2
2009–10 27 2 4 1 1 1 14 6 46 10
2008–09 32 2 4 0 2 1 38 3
Бүгд 61 4 8 1 4 4 13 6 85 15
Баг Улирад Лигийн АШТ АХХ-ны цом Лигийн цом Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Вест Бромвич Альбион 2007–08 43 8 5 1 1 1 49 10
2006–07 43[1] 5 3 1 2 0 48 6
Премьершип
2005–06 15 2 1 1 0 0 16 3
2004–05 38 6 3 0 1 0 42 6
Бүгд 139 21 12 3 4 1 155 25
Баг Улирал Унгарын хөлбөмбөгийн лиг Унгарын цом Европ Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Ференцварош 2004–05 0 0 0 0 1 0 1 0
2003–04 30 11 4 5 3 1 37 17
2002–03 26 6 3 0 6 1 35 7
2001–02 27 8 2 0 29 8
2000–01 32 7 32 7
Бүгд 115 32 7 5 12 2 134 39
Баг Улирад Унгарын хөлбөмбөгийн лиг Унгарын цом Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Печ 1999–00 15 4 0 0 15 4
Унгарын хөлбөмбөгийн хоёрдугаар лиг
1999–00 16 5 16 5
1998–99 31 8 31 8
1997–98 25 2 25 2
Бүгд 87 19 0 0 87 19
Нийт 402 76 27 9 10 5 29 8 466 98

(2010 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар)

Шигшээ баг[засварлах | edit source]

2010 оны аравдугаар сарын 9-ний байдлаар.

Шигшээ баг Он Нөхөрсөг тоглолт Тэмцээн Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Унгар 2010 1 0 3 1 4 1
2009 2 0 4 1 6 1
2008 4 2 3 0 7 2
2007 3 1 7 2 10 3
2006 3 1 4 2 7 3
2005 3 0 3 2 6 2
2004 5 0 7 2 12 2
2003 4 1 3 1 7 2
2002 6 0 2 3 8 3
Нийт 31 5 36 14 67 19

Шигшээ баг[засварлах | edit source]

Шигшээ багтаа Гера 2002 оны хоёрдугаар сарын 13-нд Швейцарийн шигшээгийн эсрэг тоглолтод дуудагдаж байв.

Шагналууд[засварлах | edit source]

Баг[засварлах | edit source]

Унгар Ференцварош

  • Унгарын цом:
    • Түрүү (2): 2002–03, 2003–04
  • Унгарын Супер цом:
    • Түрүү (1): 2004

Англи Вест Бромвич Альбион

Англи Фулхэм

Хувийн[засварлах | edit source]

  • Унгар Унгарын Оны шилдэг тамирчин: 2002
  • Унгар Унгарын Оны шилдэг хөлбөмбөгчин: 2004, 2005
  • Унгар Хөгжөөн дэмжигчдийн саналаар олгодог 'Тибор Симон нэрэмжит шагнал': 2003
  • Унгар Унгарын хөлбөмбөгийн лигийн Мэргэн бууч болон шилдэг тоглогчоор Ференцварош багт байхдаа: 2003
  • Унгар Унгарын Зууны шилдэг багийн бүрэлдэхүүн Ференцварош багт байхдаа: 2004
  • Унгар Унгарын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дотоодын Оны шилдэг тоглогч шагналлын нэр дэвшигч: 2005
  • Унгар Унгарын багийн ахлагч: 2004–2009
  • Англи 2004–05 оны Премьершипийн бүх оддын баг (soccernet.com)
  • Англи Third on the Best Rookie Player of the Season vote of magazin Match: 2004–05
  • Англи Fifth on ITV television's Best Foreign Rookie of the Season vote: 2004–05
  • Англи According to English site squarefootball.net he was the best player of West Brom in 2005
  • Англи Лигийн АШТ-ий Оны шилдэг хөлбөмбөгчин : 2007–08 (The Guardian)
  • Англи 2007–08 оны Лигийн АШТ-ий бүх оддын баг
  • Англи Фулхэм багийн Оны шилдэг тамирчин: 2009-10

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 During the season 2006–2007 he had 40 league games and 3 playoff games, but this 3 games don't count towards league games, so the official stats. 2008-04-19.
  2. "Albion bag Gera", BBC Sport, 2004-07-30. 2007-04-30-нд авсан. 
  3. "Gera decides to join Fulham", West Bromwich Albion F.C., 2008-06-09. 2008-06-09-нд авсан. 
  4. "Gera joins Fulham from West Brom", BBC Sport, 2008-06-11. 2008-06-11-нд авсан. 
  5. "West Ham 2–2 Fulham", BBC Sport, 2009-10-04. 2009-10-04-нд авсан. 
  6. "Smash and grab from Chelsea in W.London clash", BBC Sport, 2009-12-28. 2009-12-28-нд авсан. 
  7. "Gera stats", soccerbase.com, 2008-02-07. 2008-02-07-нд авсан. 
  8. "Stat", origo.hu, 2008-02-07. 2008-02-07-нд авсан. 
  9. "Gera profile and stats on West Bromwich site", wba.premiumtv.co.uk, 2008-02-07. 2008-02-07-нд авсан. 

Холбоос[засварлах | edit source]