Зоригийн Алтай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Зоригийн Алтай
Төрсөн өдөр1958 оны 10 сарын 16 (1958-10-16) (61 нас)
Төрсөн газарМонгол, Улаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улс оронМонгол улс Монгол (БНМАУМУ)
Сурсан ньМосквагийн Улсын
их сургууль
- сэтгүүлч
Ажил үйлсэтгүүлч, улс төрч
Эцэг эхөвөг Мөрдэндэвийн Ядамсүрэн
өвөг Донровын Намдаг
эцэг Раднаабазарын Зориг
эх Намдагийн Дэнсмаа
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн (2009)

Зоригийн Алтай гэж 195‍8 онд Улаанбаатарт төрсөн монгол үндэстэн, сэтгүүлч ажилтай Монгол улсын хүн байдаг. Алтай ЗХУ-д сурч ирээд Монгол телевизэд ажиллаж байгаад МН-25 дугаар суваг телевизийг байгуулан захирлаар нь олон жил ажилласан бөгөөд 2008-2012 онд Монгол Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдон улс төрд зүтгэж байв.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | edit source]

Ажилласан байдал[засварлах | edit source]

  • 1982-1984 онд Монгол телевизийн Мэдээллийн албанд редактор
  • 1984-1990 онд Монгол телевизийн Залуучууд спортын редакцид Хариуцлагатай ба ерөнхий редактор
  • 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат
  • 1990-1991 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга
  • 1990-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанд хэвлэлийн туслах
  • 1991-1993 онд Радио телевизийн Улсын хорооны дарга
  • 1993-1996 онд *ЖААГ FM 107* радиогийн захирал
  • 1996-2008 онд МН-25 дугаар суваг телевизийн захирал
  • 2005 оноос Монголын телевизүүдийн холбооны Ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гэр бүл[засварлах | edit source]

Түүний өвөө нь зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн, нагац өвөө нь Төрийн шагналт, ардын уран зохиолч Донровын Намдаг, аав нь гавъяат багш, уулын спортын зүтгэлтэн Раднаабазарын Зориг, ээж нь гавъяат эмч Намдагийн Дэнсмаа юм[1]. Ханийг нь Г.Ганьдсүрэн гэдэг. Охин А.Энхзул нь аавийнхаа 25 дугаар суваг телевизийн ажлыг нь өвлөсөн.

Шагнал[засварлах | edit source]

Зоригийн Алтай 2009 оны 12-р сарын 10-нд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан.[2]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. З.Алтай: Улаантан, цагаантнуудыг нийлүүлээд олон найзтай болж байгаа. Өнөөдөр сонин (2009-10-09). 2009 оны 10 сарын 9-д хандсан.
  2. Монгол улсын ерөнхийлөгчийн цахим хуудас. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа (2009)