Икэтани Юкио

Икэтани Юкио
Спортын гимнастик
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Икэтани Юкио
Төрсөн огноо 1970 оны 9 сарын 26 (1970-09-26) (53 настай)
Төрсөн газар Токио, Фүчү
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Сөүл 1988 Чөлөөт
Хүрэл Сөүл 1988 Баг
Мөнгө Барселона 1992 Чөлөөт
Хүрэл Барселона 1992 Баг
Дэлхийн АШТ
Хүрэл Штуттгарт 1989 Савлуур

Икэтани Юкио (Япон: 池谷 幸雄, 1970 оны 9 сарын 26-нд төрсөн) нь Японы гимнастикч юм. Токио хотын Фүчү дүүрэгт төрж, Осака мужийн Осака хотын Ёдогава дүүрэгт өсчээ. Сэйфү ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн. Өдгөө Японы Гимнастикийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдаг.

Сөүл, Барселоны олимпод эх орноо төлөөлөн оролцож 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн тэрээр 2 удаа гэрлэсэн ч одоогоор ганц бие юм. Түүний дүү нь мөн гимнастикийн тамирчин Икэтани Наоки болно.

2010 оны 7 сард болсон, 22 дахь удаагийн парламентийн дээд танхимын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялж чадаагүй аж.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • "Икэтани, Нишикава хоёр - Бидний оролцсон Сөүлийн олимп" 『池谷くんと西川くん―ぼくたちのソウルオリンピック』 ISBN 419463814X
  • "Мөрөөдөл үргэлж" 『夢は果てしなく永遠に』 ISBN 4537024011
  • "Икэтани Юкиогийн үхэл" 『池谷幸雄の死』 ISBN 4620313696

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]