Jump to content

Акбар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Их Акбар-с чиглүүлэгдэв)
Акбар

Акбар (Араб: جلال الدين محمد اكبر, (Агуу байдал, агуу их гэсэн утгатай)Jalāl al-Dīn Muhammad Akbar.1542 оны 11 сарын 23-1605 оны 10 сарын 13) нь Энэтхэгийн нутагт байсан Монгол угсааны Их Могол Улсын 3 дахь хаан (1556-1605 онд эрх барьсан). Өвөг эцэг Бабурынхаа үндэслэн байгуулсан ханлигийг жинхэнэ эзэнт гүрэн болтол нь хөгжүүлж чадсан гарамгай удирдагч бөгөөд Их Акбар (Akbar the Great) гэгддэг. Акбар хаан нь Энэтхэгийг үндсэнд нь нэгтгэн нэг хаант улс болгон моголчуудын байлдан дагууллыг дуусгасан бөгөөд улс орноо хөгжүүлэх тал дээр нэгдсэн бодлого барьж хэрэгжүүлсэн авъяаслаг төрийн их зүтгэлтэн байна. Өөрөө Исламын шашинтан байсан боловч эзлэгдсэн хинду шашинтуудыг нэг адил үзэж, дарлан хавчдаггүй байснаараа ард түмнийхээ дунд асар их нэр хүндтэй байсан бөгөөд түүний гол зөвлөх нь бярман Бийрбал байсан байна.