Калама
Калама | ||
---|---|---|
Координат: 22° 28′ Ө, 68° 56′ Б Калама, Чили
| ||
Үндсэн мэдээлэл | ||
Улс | Чили | |
Муж | Антофагаста | |
Аймаг | Эл Лоа | |
Хүн ам | 158.487 (2017 он) | |
Хотын бэлгэ тэмдэг | ||
Нарийвчилсан мэдээлэл | ||
Газрын байц | 2260 м | |
Калама (Испани: Calama) нь Өмнөд Америк дахь Андын нурууны улс болох Чилийн умард хэсэгт орших томоохон хот юм. Тус хот нь Антофагаста мужид орших ба нийт 158.487 оршин суугчтай (мэдээ: 2017 он).
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цөлийн хот болох Калама нь Атакамагийн цөлийн төв хэсгийн өндөрлөгт, Арикагаас 600 км орчим өмнө зүгт оршдог. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 0 мм учир уг хот нь дэлхийн хамгийн хуурай сууринд тооцогдоно. Тийм ч учраас хотын орчмоор ургамлын бараа бараг харагдахгүй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хот урьд нь Чиу-Чиу гэх нэртэй байсан ба 1840 оноос эхлэн Калама гэгдэх болсон. Тухайн үед энэ хот нь Боливид харьяалагдаж байв. Хоёрдугаар номхон далайн дайны дараа буюу 1879 оны гуравдугаар сарын 23-нд хотыг Чилийн цэрэг эзэлсэн бөгөөд түүнээс хойш Чилид хамаарах болжээ. 1886 онд хот төмөр замд холбогдсон байдаг.