Jump to content

Карл-Фрийдрих Хаас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карл-Фрийдрих Хаас
Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Карл-Фрийдрих Хаас
Төрсөн огноо 1931 оны 7 сарын 28 (1931-07-28) (93 настай)
Төрсөн газар Берлин
Төлөөлсөн улс:  Баруун Герман
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Хельсинки 1952 4x400 метр буухиа
Төлөөлсөн улс:  Герман
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Мельбурн 1956 400 м
Европын АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Берн 1954 4x400 метр буухиа

Карл-Фрийдрих Хаас (Герман: Karl-Friedrich Haas, 1931 оны 7 сарын 28-нд Берлинд төрсөн) нь Баруун Германы хөнгөн атлетикч бөгөөд гол төлөв 400 метрийн гүйлтийн төрөлд өрсөлддөг байв.

Тэрээр Баруун Германыг төлөөлж Финландын Хельсинки хотод зохиогдсон 1952 оны зуны олимпод оролцож, 4 x 400 метрийн буухиа гүйлтийн төрөлд Ханс Гайстер, Гюнтер Штайнес, Хайнц Ульцхаймер нарын хамтаар хүрэл медаль зүүжээ. Харин хувийн төрөлд 47 секундын амжилтаар 4-р байр эзэлсэн.

4 жилийн дараа Австралийн Мельбурн хотод зохиогдсон 1956 оны зуны олимпод хоёр Герман нийлж, Германы нэгдсэн баг гэсэн нэрээр оролцсон бөгөөд уг олимпын 400 метрийн гүйлтийн төрөлд Хаас 46.8 секунд гүйж, Америкийн Чарьли Женкинсийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бөгөөд багийн төрөлд 4-р байр эзэлжээ.

Түүний хүү нь мөн олимпод оролцож явсан тамирчин, Кристиан Хаас юм.

Sports Reference