Jump to content

Клетодим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Клетодим
Нэр
IUPAC нэр
2-[(E)-N-[(E)-3-chloroprop-2-enoxy]-C-ethylcarbonimidoyl]-5-(2-ethylsulfanylpropyl)-3-hydroxycyclohex-2-en-1-one
Өөр нэр
Centurion, Centurion Plus, Chevron RE 45601
Ерөнхий
99129-21-2
ChEBI CHEBI:70721
ChEMBL ChEMBL111058
ЕХ дугаар 619-396-7
Jmol-3D зураг Зураг
KEGG C18609
PubChem 135491728
UNII 05SB62IB6F
  • InChI=1S/C17H26ClNO3S/c1-4-14(19-22-8-6-7-18)17-15(20)10-13(11-16(17)21)9-12(3)23-5-2/h6-7,12-13,20H,4-5,8-11H2,1-3H3/b7-6+,19-14+
    Key: SILSDTWXNBZOGF-KUZBFYBWSA-N
  • CC/C(=N\OC/C=C/Cl)/C1=C(CC(CC1=O)CC(C)SCC)O
Шинж чанар
C17H26ClNO3S
Аюултай нөхцөл
Аюулын тэмдэг The exclamation-mark pictogram in the Globally Harmonized System of Classification and Labelling of Chemicals (GHS)
GHS дохио үг Warning
H302, H317, H412
P261, P264, P270, P272, P273, P280, P301+312, P302+352, P321, P330, P333+313, P363, P501
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд.
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж

Клетодим нь циклогексанедионы бүлийн органик нэгдэл ба үет ургамлыг хянах зориулалттай гербицид юм.[1][2] Клетодим нь сонгомол үйлчилгээтэй системийн гербицид ба ХАА-н таримал дахь нэг болон олон наст үет хог ургамлыг устгахад өргөн ашиглагддаг.

Кдетодим нь 120, 240, 360 гр/л гэх зэрэг олон янзын концентрацитай үйлдвэрлэгддэг. Энэ өгүүлэгт клетодим 240 гр/л, эммульсийн концентрат гербицидын тухай авч үзсэн болно.

Тун ба тарималын үе шат

[засварлах | кодоор засварлах]

Клетодим 240 гр/л ЭК гербицидын дээд тун нь 460 мл/га ба дараах ургамлууд өсөлтийн бүх үе шатандаа дээд тунг тэсвэрлэдэг боловч үр жимсэнд илүүдэл үлдэгдэл үүсэхээс сэргийлэхийн тулд "Ургац хураахын өмнөх интервал"-ыг дагаж мөрдөх ёстой.

Тайлбар:
+ 9 хүртэлх зангилаатай үед буюу 18 см-с намхан үед.
++ 2-5 навчтай үед, жилд нэг удаа.
+++ 3-5 навчтай үед, жилд нэг удаа.
# Шошуудын бүх сортуудыг клетодимд тэсвэрлэх чадварыг туршиж үзээгүй тул клетодимыг эхлээд бага талбайд туршиж шалгах хэрэгтэй.
∆ Өмнө хэрэглэж үзээгүй үйлдвэрлэгчийн гербицидыг бага талбайд туршиж шалгах хэрэгтэй.
ΔΔ Өмнө хэрэглэж үзээгүй үйлдвэрлэгчийн гербицидыг бага талбайд туршиж шалгах хэрэгтэй.
ΔΔΔ Өмнө хэрэглэж үзээгүй үйлдвэрлэгчийн гербицидыг бага талбайд туршиж шалгах хэрэгтэй.
† Эдгээр ургамлуудад хэрэглэхийг үйлдвэрлэгч зөвлөдөггүй ба үүсэх эрсдэлийг хэрэглэгч хариуцна.

Тун ба хог ургамлын үе шат

[засварлах | кодоор засварлах]
Клетодим 240 гр/л ЭК гербицидын хог ургамлын зүйлээс хамаарах тун
Хог ургамал Тун, мл/га Боловсруулах үе
Усан хоног (Echinochloa crus-galli), ногоон ба хөх ногоон хоног будаа (Setaria viridis, Seteria glauca)+†, Тарианы хар будаа (Panicum miliaceum), өнжмөл үет таримал ургамал (улаан буудай+†, арвай+†, эрдэнэ шиш, хошуу будаа+†), хонгио хошуу будаа† 125++ 2-6 навчтай үед, † тэмдэгтэй ургамалд доод тунг сонгох тохиолдолд 2-4 навчны үед, аль ч тохиолдолд 2-3 навчтай үед хамгийн сайн үр дүнд хүрнэ.
Дээрхи ургамлууд дунд болон их тархсан, дээр нь япон согоовор (Bromus japonicus), үнэгэн сүүлт арвай (Hordeum jubatum) 185 2-6 навчтай үед, 2-3 навчтай үед хамгийн сайн үр дүнд хүрнэ.
Хиаг (зөвхөн дарангуйлах) 185 2-6 навчтай үед буюу 6-15 см өндөртэй үед. 3-5 навчтай үед хамгийн сайн үр дүнд хүрнэ.
Хиаг (удаан хугацааны няналт), япон согоовор (3-н бутлалт хүртэл), үнэгэн сүүлт арвай (3-н бутлалт хүртэл) 370+++ 2-6 навчтай үед буюу 6-15 см өндөртэй үед. 3-5 навчтай үед хамгийн сайн үр дүнд хүрнэ.

Тайлбар:
+ Эдгээр хог ургамлын хөнгөн тархалттай нөхцөлд хамгийн бага тунг ашиглана. Үйлдвэрлэгч хог ургамлын нягтралын талаар зааварчилгаа өгдөггүй. Хог ургамлын тархалтын түвшинд эргэлзэж байвал илүү өндөр тунг ашиглана.
++ Энэ тохиолдолд клетодимыг бусад пестицидтэй хольж болохгүй бөгөөд зөвхөн дараах ургах нөхцөлд хэрэглэнэ: таримал сайн ургасан, хог ургамлын зөв үе шатанд (2-3 навчтай байх нь хамгийн тохиромжтой), хог ургамлын тархалт хөнгөн, хангалттай чийг, үржил шимтэй, стрессгүй, сайн ургах нөхцөлд.
+++ 100 л ажлын уусмал тутамд 1 л нэмэлт бодис хэрэглэнэ.

Тариалангийн нэг улиралд 370 гр/га тунгаас ИЛҮҮ БҮҮ АШИГЛА.

Нөлөөлөх хүчин зүйл

[засварлах | кодоор засварлах]

Чийг дутсан эсвэл хэт ихдсэн, хүйтэн сэрүүн ба/эсвэл харьцангуй чийгшил маш бага зэргээс ургамал стресст орсон үед клетодимээр боловсруулах нь үр дүн багатай. Дээр дурдсан стрессийн аль нэг нөхцөлд боловсруулалт хийсэн тохиолдолд дахин ургалт ажиглагдах магадлалтай. Найруулах усан дахь бикарбонатын ионы агууламж 500 мг/л-с их тохиолдолд клетодимын идэвх буурна. Шүүж цэвэршүүлээгий ус ашиглах тохиолдолд, нэг га талбайд 1 кг аммонийн сульфат эсвэл 0.8 кг 99 хувьтай хуурай аммонийн нитрат эсвэл 1л 28-0-0 шингэн бордоо ноогдохоор тооцож, клетодимыг нэмэхээс өмнө саванд хийж холино. Ийм аргаар клетодимыг усан дахь антогонист ионы нөлөөгөөс хамгаалж болно.

Бусад пестицидтэй нийлэмж

[засварлах | кодоор засварлах]

Клетодимыг хамгийн бага тунгаас бусад тохиодолд өөр төрлийн пестицидтэй хольж ашиглах боломжтой. Холимогийг бэлтгэхдээ хамт ашиглах пестицидын зааврыг дагаж мөрдөнө. Өөрөөр загаагүй тохиолдолд нэмэлт бодисыг зохих хэмжээгээр ашиглана.

Бусад гербицидтэй хольж ашиглах нь

[засварлах | кодоор засварлах]
  1. Бромоксинил/МЦПА эфир (зохих тунгаар) ∆
  2. Клопиралид/МЦПА эфир (зохих тунгаар) †
  3. МЦПА эфир (зохих тунгаар)
  4. Клопиралид 360 гр/л (0.57 - 0.84 л/га тунгаар) †
  • Солинд (бага линолений тосны агууламжтай маалинга):
  1. Бромоксинил/МЦПА эфир (зохих тунгаар) ∆
  2. Клопиралид/МЦПА эфир (зохих тунгаар) †
  3. Клопиралид 360 гр/л (0.57 - 0.84 л/га тунгаар) †
  1. Клопиралид 360 гр/л †
  2. Этаметсульфурон-метил 75% (урвуу гагадай (Amaranthus retroflexus) 20 гр/га тунгаар хянагдана) †

Бусад инсектицидтэй хольж ашиглах нь

[засварлах | кодоор засварлах]

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Бусад Фунгицидтэй хольж ашиглах нь

[засварлах | кодоор засварлах]

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Бусад бордоотой хольж ашиглах нь

[засварлах | кодоор засварлах]

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Хольж хэрэглэхийг зөвлөөгүй бусад химийн бодис болон клетодимыг ашиглах хоорондын хугацаа 4 хоног.

  • Талбайд нэвтрэх интервал: Боловсруулснаас хойш 12 цаг.
  • Бэлчээрийн хязгаарлалт: Нэг наст ургамлыг клетодимоор боловсруулснаас хойш 60 хоног дотор, царгасыг боловсруулснаас хойш 30 хоног дотор мал бэлчээхийг хориглоно.
  • Ургац хураахын өмнөх интервал:
Интервал, хоног Таримал ургамал
21 Зөрөг цэцэг
30 Царгас, грек чирэг
40 Укроп
60 Канола, хонин шош, кориандр, эгэл шош, морин шош, маалинга, сэвэгзарам, гич (хүрэн, шар, цагаан), төмс
70 Сафлор
72 Наранцэцэг
75 Вандуй, шар буурцаг

Хадгалах температур

[засварлах | кодоор засварлах]

Ямар ч температурт хадгалж болно. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.[3]

Борооны интервал

[засварлах | кодоор засварлах]

Клетодимыг түгээснээс хойш 1 цагийн хугацааны дотор орсон бороо гербицидын идэвхийг бууруулна.[4]

  • Залгих: Амаа зайлж, дараа нь их хэмжээний ус ууна. Хагас болон бүрэн ухаан алдсан хүнд амаар юм өгөхийг хориглоно. Эмнэлгийн тусламж, зөвлөгөө хугацаа алдалгүй авч, савны шошго дээрхи хор хөнөөлийн тэмдэглэгээг эмчлэгч эмчид үзүүлж, танилцуулна. Хүчээр бөөлжиж/бөөлжүүлж болохгүй. Хордлого авсан хүний уушиг руу бөөлжис орохоос сэргийлэхэд бүх анхаарлыг хандуулна.
  • Арьсанд хүрэх: Арьсыг эхлээд усаар дараа нь савантай усаар яаралтай угаана. Бүх бохирдсон хувцсыг шууд тайлах ба дахин ашиглах тохиолдолд угааж цэвэрлэнэ.
  • Нүдэнд орох: Хугацаа алдалгүй, нүдийг нээж байгаад их хэмжээний цэвэр усаар химийн бодис үгүй болтол угаана. Загатнасан хэвээр байвал эмнэлгийн тусламж авна.
  • Амьсгалах: Нөлөөлөлд өртсөн хүнийг хэвийн байдалд ортол нь цэвэр агаарт гаргана. Хэрэв хордлогын шинж тэмдэг арилахгүй эсвэл нэмэгдвэл эмнэлгийн тусламж авна.
  • Эмчид өгөх зөвлөмж: Шинж тэмдгийн дагуу эмчилгээг хийнэ. Дотор эвгүйрэл үргэлжилсээр байвал уусгагч бодис нь уушигны үрэвсэлд (пневмонит) хүргэж/хүргэсэн байж болохыг ахнаар. Уушигны хавангийн шинж тэмдэг үйлчлэлд өртсөнөөс хойш 48 цагийн дараа илэрч болно. Эндотрахеаль гуурс тавиж ходоодыг угаах талаар анхаарч үзэх хэрэгтэй.


  1. Watson, Keith G. (2011). "Cyclohexane-1,3-dione Oxime Ether Grass-Specific Herbicides and the Discovery of Butroxydim". Australian Journal of Chemistry. 64 (4): 367. doi:10.1071/CH10366.
  2. Yu, Qin; Collavo, Alberto; Zheng, Ming-Qi; Owen, Mechelle; Sattin, Maurizio; Powles, Stephen B. (2007). "Diversity of Acetyl-Coenzyme a Carboxylase Mutations in Resistant Lolium Populations: Evaluation Using Clethodim". Plant Physiology. 145 (2): 547–558. doi:10.1104/pp.107.105262. PMC 2048730. PMID 17720757.
  3. "Guide to Crop Protection, Sask". 2021. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  4. "Guide to Crop Protection, Sask". 2021. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)