Куржакуз Буюруг хан
Appearance
(Куржакуз буюруг хан-с чиглүүлэгдэв)
Хурцхас Буйруг Хан | |
---|---|
Хэрэйдийн Хан | |
Хаанчлал | 1150-1160? |
Бүтэн нэр | Хурцхас буйруг |
Өмнөх | Сарык хан |
Удаах | Тоорил хан |
Их хатан | Төрэ-хаймиш |
Хатан | Илма хатан |
Хүүхэд | Тоорил хан, Тай-төмөр, Юла-магус, Бухатөмөр, Жаха хамбу, Эрх Хара |
Эцэг | Маркуз Буюрук хан |
Эх | Хутугтай Хэрикч[1] |
Ургийн овог | Хэрэйд |
Хурцхас Буйруг Хан бол Хэрэйдийн ханлигийн хан юм. XII зууны дунд үед буюу Хамаг Монголын Амбагай, Хотула хангуудын үед тус улсыг захирч байсан. Маркуз Буюрук ханы ахмад хүү. Тоорил ханы эцэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хэрэйдийн Сарык хан (Timothy May-гийн хэлснээр тэр түүний эцэг байжээ,[2] харин Isenbike Togan хэлэхдээ Сарык бол Маркуз Буюрук ханы Христийн өмнөх үеийн нэр байсан[3]) нас барсны дараа хан суух үед Хэрэйдийн ханлиг нь Татар, Мэргид, Найман аймаг, Алтан улсын довтолгоонд үргэлжийн нэрвэгдэж, дотооддоо засгийн эрхийн төлөөх эрх мэдлийн тэмцэлтэй үе байжээ. Зөвхөн Хамаг Монголтой ямар нэгэн дайн самуунгүй хил хаяалан нутаглаж байсан. Куржакуз ханы орд өргөө нь Орд Баласагунд[1] байлаа.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Маркуз Буюрук хан
- Эх: Хутугтай Хэрикчи
- Дүү: Гүр хан
- Хатад: Төрэ-хаймиш (Тура гаймиш), Илма хатан
- Хөвгүүд: Тоорил хан, Бухатөмөр, Тай-төмөр, Юла-магус, Жаха Хамбу, Эрх Хара
Өмнөх Сарык хан |
Хэрэйдийн хан 1150-1160? |
Дараах Тоорил хан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Рашид ад-дин, Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т93
- ↑ May, Timothy (2016-11-07). The Mongol Empire: A Historical Encyclopedia [2 volumes]: A Historical Encyclopedia (англи хэлээр). ABC-CLIO. p. 216. ISBN 9781610693400.
- ↑ Togan, İsenbike (1998-01-01). Flexibility and Limitation in Steppe Formations: The Kerait Khanate and Chinggis Khan (англи хэлээр). BRILL. p. 67. ISBN 978-90-04-10802-8.