Jump to content

Лакшми Миттал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лакшми Миттал
Төрсөн1950 оны 6 сарын 15 (1950-06-15) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Энэтхэг, Ражастан, Садулпур
Яс үндэсМарвари
ҮндэстэнЭнэтхэг
Аль хотын суугуулИх Британи, Лондон
Төгссөн сургуульКалькутта дахь Сент-Завьерийн Коллеж (Худалдааны бакалавр)[1]
АжилАрселорМиттал компанийн ерөнхий захирал & CEO
Голдман Сакс компанийн захирал
Каррик Лимитед компанийн эзэмшигч[2]
Куинз Парк Рейнжерс багийн хамтран эзэмшигч
Юугаараа алдаршсанГангийн хаан[3] Гангийн жанжин
Хөрөнгө US$ 20.7 тэрбум (2012)[4]
ШүтлэгHinduism
ХүүхэдВаниша Миттал
Адитя Миттал
ШагналПадма Вибушан (2008)[5]
Цахим сүлжээ
Лакшми Н. Миттал

Лакшми Нивас Миттал (Англи: Lakshmi Niwas Mittal, 1950 оны 6 сарын 15-нд төрсөн)[6] нь Энэтхэгийн гангийн магнат юм. Тэрээр ган үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох АрсеролМиттал компанийн ерөнхий захирал бөгөөд гүйцэтгэх захирал юм. Миттал тус компанийн 41 хувийг эзэмшихээс гадна хөлбөмбөгийн Куинз Парк Рейнжерс багийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг.

Миттал нь Энэтхэг, Азийн, мөн Их Британи дахь тэргүүн баян[7], Европын 2 дахь баян хүн[8] бөгөөд одоогоор US$20.7 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн 6 дахь баян хувь хүнд тооцогдож байна. Тэрбээр Форбс сэтгүүлийн "Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс"-ийн жагсаалтын 44-д бичигдэж байгаа юм. Түүний охин Ваниша Митталын хуримын ёслол түүхэнд хамгийн үнэтэй хуримуудын 2-рт бичигддэг аж[9][10].

Миттал Голдман Сакс компанийн хараат бус захирал, Голдман Сакс Медиа/Фильм IP Групп, Европын Агаараас Хамгаалах, Сансрын Компани,[11] Дэлхийн Гангийн Холбоо, Казахстан дахь Гадаадын Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Өмнөд Африкийн Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Украйны Сайд нарын Танхимын Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл, Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы Олон Улсын Бизнесийн Зөвлөл, Дэлхийн Гангийн Холбооны Гүйцэтгэх Хороо, Мозамбикийн Ерөнхийлөгчийн Олон Улсын Зөвлөхүүдийн Зөвлөл, Олон Улсын Төмөр, Гангийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх Хороодын Захирлуудын Зөвлөлийн гишүүний сонгуультай[12].

  1. "Chairman of the Board of Directors and CEO". Arcelormittal.com. 15 June 1950. Archived from the original on 27 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 7 September 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Lakshmi Mittal, Owner of Karrick Limited". Blommberg BusinessWeek. 25 February 2011. Татаж авсан: 25 February 2011.
  3. Lakshmi Mittal, the King of Steel, Trips Up business-week.com. Retrieved September 2010.
  4. Lakshmi Mittal topic page. Forbes.com. Retrieved September 2010.
  5. "LN Mittal, Ratan Tata, Narayana Murthy get Padma Vibhushan". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 26 January 2008.
  6. "Lakshmi N. Mittal / Chairman of the Board of Directors and CEO". Arcelor Mittal. Archived from the original on 22 Наймдугаар сар 2011. Татаж авсан: 7 October 2010.
  7. "Britain's richest: Lakshmi Mittal wealthiest". Archived from the original on 2012-01-15. Татаж авсан: 2012-05-20.
  8. "Mittal richest in Europe and UK; fifth in the world". Archived from the original on 2011-05-19. Татаж авсан: 2012-05-20.
  9. Powerful People List
  10. Forbes in Pictures: The 20 Most Intriguing Billionaire Heiresses
  11. "Lakshmi Mittal, Board of Directors of European Aeronautic Defence and Space". Blommberg BusinessWeek. 25 February 2011. Татаж авсан: 25 February 2011.
  12. EADS NV (2009)EADS N.V.. Retrieved 30 June 2009.