Jump to content

Лапланд буулгатхөмрөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лапланд буулгатхөмрөг
Үржлийн улирлын эрэгчин
Үржлийн улирлын эрэгчин
Эмэгчин
Эмэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Calcarius, Буулгатхөмрөг
Зүйл: C. lapponicus
Латин нэр
Calcarius lapponicus
(Карл Линней, 1758)
Calcarius lapponicus
Calcarius lapponicus

Лапланд буулгатхөмрөг, Calcarius lapponicus, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ, Ази, Канад, АНУ-н хүйтэн сэрүүн бүсэд нутаглана. Нүүдлийн шуву бөгөөд Оросын тал нутаг, АНУ-н өмнөд зүг, Шведийн өмнөд арлууд, Дани, Их Британид өвөлждөг. Энэхүү буулгат хөмрөг нь Евразийн ганц зүйл юм.

Энэ шувуу нь бахимаг бие, ургамлын үр идэхэд зохилдсон бүдүүн хошуутай. Зуны улиралд эрэгчин нь хар толгой, хоолой, нүдний ард дээд талаас дагзруу чиглэсэн цагаан судалтай, өвөр хэсэг нь цагаан, нуруу нь судалтай хар саарал зүстэй байдаг. Бусад үед бор шаргалдуу толгой, бордуу нуруутай.

Лапланд буулгатхөмрөг хус, уд модтой чийглэг газар, ууланд амьдарч газар үүрээ засах ба 2-4 өндөг гаргана. Голдуу ургамлын үр идэх ба ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж агнадаг.

 Commons: Calcarius lapponicus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан