Ли Куан Ю

Ли Куан Ю (англи. Lee Kuan Yew, или Lee Kwan-Yew, хятад.уламж. 李光耀, пиньинь: Lǐ Guāngyào,; 1923 оны 9-р сарын 16-нд төрсөн — 2015 оны гуравдугаар сарын 13-нд нас барсан) — Сингапурын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Сингапур улсын Бүгд Найрамдах засаглалын анхны Ерөнхий сайд (1959—1990) байв.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1923 онд Сингапурын дундаж ангийн Хятад IV үеийн цагаачийн гэрт төрсөн байна. Түүний эцэг хакка үндэстэн бөгөөд эх нь перанакан (малайзийн хятадууд) гаралтай байжээ. Эцэг эх хоёрын хятад хэл нь өөр өөр байсан учраас гэртээ англиар ярьдаг байсан учраас Ли Куан Ю-гийн төрлөх хэл нь англи байжээ.
1945 онд «Раффлз-коллеж» (Сингапур) төгсөөд Лондон руу явж Эдийн засгийн сургуулийг (Лондон, Кембриж) 1950 онд онц төгссөн[1]. Хуульч, эдийн засагч Ли Куан Ю Сингапурын Үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөхөөр 3 жил ажиллаад 1954 онд «Ардын тэмцлийн намыг»[1] байгуулаад 1959 онд Засгийн эрхэнд гаргаж чадсан байна. 1959—1990 онд Сингапурын ерөнхий сайдаар ажиллахдаа Азийн өмнөдөд Энэтхэг, Номхон далайн боомт арал дээрх Британи, Малайзын колони Сингапурыг 1965 оны наймдугаар сарын 9-нд Бүгд Найрамдах болсоныг зарлаж, есдүгээр сарын 21-нд НҮБ-д элсэж, 1967 онд АСЕАН-д элсүүлсэн түүхтэй. Чадварлаг засгийн кабинетаар ажилгүйдэл, авилгалтай цогтой тэмцэж, байгалийн баялаггүй ч хөрөнгөлөг орон болгосоныг 1973 оны «Олон улсын нефтийн хямралын» үеэр нефтийн цогцолбор байгуулсан шийдлээр онцлох нь зүйтэй.
Ли Куан Ю бол "Сингапурын эдийн засгийн гайхамшиг"-ийг бүтээгчдийн нэг юм. Түүний удирдлаган дор Сингапур ядуу буурай, эдийн засгийн хувьд хоцрогдсон гуравдагч ертөнцийн орноос нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян орнуудын нэг болж чадсан байна.
Ли Куан Югийн Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн стратеги нь Сингапурыг Зүүн өмнөд Азийн санхүү, худалдааны төв болгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад үндэслэсэн байжээ. Ли Куан Ю:- “Бид хөрөнгө оруулагч бүрийг гараа тосч угтан авсан. Бид тэдэнд үйлдвэрлэл эхлүүлэхэд нь туслахын тулд бүх хүчээ дайчлан ажилласан” гэж бичжээ. Жишээлбэл, 1973 оны газрын тосны хямралын үеэр Ли Куан Ю газрын тосны корпорациудын төлөөлөгчдөд Сингапур (бусад олон орноос ялгаатай нь) агуулах дахь газрын тос, түлшний эргэлтийг ямар ч байдлаар хязгаарлахгүй гэж мэдэгдэж байжээ. Сингапурыг сонирхож буй томоохон компани болгонд "Тэдэнтэй өдөр шөнөгүй ажиллаж, шаардлагатай мэдээллээр хангаж, эцэст нь "Сингапурт зочлоорой" гэсэн тохиролцоонд хүртлээ хөөцөлдөх төрийн тусгай албан тушаалтныг компани тус бүрд нь томилсон. "Америкийн үндэстэн дамнасан корпорацууд Сингапурын томоохон өндөр технологийн аж үйлдвэрийн суурийг тавьсан" гэж зориуд явуулсан бодлогын үр дүнд жижиг улс нь ялангуяа электроникийн томоохон үйлдвэрлэгч болж чаджээ. Үүний зэрэгцээ "Америкийн электроникийн компаниуд Сингапурт маш олон ажлын байр бий болгосноор ажилгүйдэл асуудал байхаа больсон". Үүний зэрэгцээ гаалийн тарифыг тэглэсэн нь машин, хөргөгч, телевизор бусад үйлдвэрлэдэг үр ашиггүй аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэсэн байна.
Ли куан Югийн Авлигатай хийсэн тэмцэл -“шийдвэр гаргах үйл ажиллагааг хялбарчлах, хууль тогтоомжийн ойлгомжгүй байдлыг арилгаж тодорхой, энгийн дүрэм журам гаргах замаар, бүр зөвшөөрөл, лицензийг устгах хүртэл” ажил хийсэн юм.
Авлигын хэргээр ял сонссон хэд хэдэн сайд, өндөр албан тушаалтнууд янз бүрийн хорих ял авсан болон амиа хорлосон, эсвэл эх орноосоо дүрвэн зугтаасан байна. Тэдний дунд Байгаль орчны сайд Ви Тун Бун зэрэг Ли Куан Югийн олон жилийн хамтран зүтгэгч байсан. Үүний үр дүнд Сингапур (олон улсын зэрэглэлээр) дэлхийн хамгийн бага авлигатай орнуудын нэг болж чадсан байна.
«Сингапурын эцэг» Ли Куан Ю 2015 оны 3-р сарын 23-нд уушигны үрэвсэлээр таалал төгсчээ.[2]
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Ли Куан Ю Сингапурын «Раффлз-коллеж» сурч байхдаа танилцсан Ква Геок Чу (1920–2010)-тай гэрлэжээ. Тэд нар 3 хүүхэдтэй болсон. Хоёр хүү, нэг охин (Ли Сянь Лун, Ли Вэй Линг, Ли Хсиен Ян).
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Досье. Биография первого премьер-министра Сингапура Ли Куан Ю. Передаётся в связи с кончиной политика. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (23 марта 2015 года)
- ↑ "Passing of Mr Lee Kuan Yew, founding Prime Minister of Singapore" (англи хэлээр). Prime Minister's Office Singapore. 2015-03-23. Татаж авсан: 2015-03-22.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Сингапурын ерөнхий сайд
- Сингапурын салбарын харьяа бус сайд
- Кембрижийн Их Сургуулийн төгсөгч
- Ардын Тэмцлийн Намын гишүүн
- Гэгээн Михаил ба Георгийн одон шагналтан (их загалмайн хүндэт хүлэг баатар)
- Мандах Нар одон шагналтан
- Хүндэт нөхрийн одон шагналтан
- Найрамдлын одон шагналтан
- Лондоны хүндэт иргэн
- Сингапурчууд
- 1923 онд төрсөн
- 2015 онд өнгөрсөн