Ломбын Норовсүрэн
Харагдац
Ломбын Норовсүрэн нь Монгол сэтгүүл зүйн ахмад багш, судлаач, доктор профессор хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Л.Норовсүрэн нь 1948 оны 5 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1978-1982 онд Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөв.
- 1986-1987 онд М.В.Ломоносомын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн мэргэжил дээшлүүлэх тэнхимд хэвлэл мэдээллийн үр ашгийг сайжруулах чиглэлээр суралцан төгсжээ.
Цол зэрэг
[засварлах | кодоор засварлах]- 1996 онд Монголын тогтмол хэвлэлийн төрөл зүйлийн онол, практикийн зарим асуудал сэдвээр Сэтгүүл зүйн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
- 2004 онд "Монголын Сэтгүүл зүйн онол, түүхийн тулгуур асуудлууд" сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан.
Бүтээл туурвил
[засварлах | кодоор засварлах]- Сонины бичлэгийн төрөл зүйл
- Хянан найруулах ухаан
- Редакторлах зүйн онол дадлага
- Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм /гурван боть/
- Монголын нийтлэл /гурван боть/
- Иргэний сэтгүүл зүй
- Монголын сэтгүүл зүйн өмнө үзэгдлүүд
2009 оны байдлаар Л.Норовсүрэн нь сургалт, эрдэм шинжилгээний 32 ном, бүтээл, 48 өгүүлэл нийтлүүлж, эрдэм шинжилгээний 21 илтгэл тавьсан байв. Түүний зарим бүтээл БНХАУ, ОХУ-ын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдсэн юм.
2013 оны байдлаар Л.Норовсүрэн нь Монголын сэтгүүл зүйн хамгийн олон ном бичиж туурвисан судлаач байв.