Маалайдай хатан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Маалайдай» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Маалайдай (1329 онд өнгөрсөн) — Юань улсын Хүслэн хутагт хааны хатан байв. 1211 онд Чингис хаанд дагаар орсон Харлуг аймгийн Арслан хааны гуч охин.

Намтар[засварлах | edit source]

Маалайдай хатан түрэг угсааны харлуг аймгийн хүн байв. Төрсөн он тодорхойгүй. Зарим сурвалж бичигт солонгос хүн гэж бичсэн эргэлзээ бий. Хүслэн хаан, 1317 онд Юань улсын нутгаас зугтаж, Цагаадайн улсын нутаг дахь Харлуг аймагт очих үед тус аймгийн эзэн өөрийн охиноо өгсөн нь Маалайдай юм. 1320 онд хожмын Тогоонтөмөр хааныг төрүүлжээ. Хүслэн хаан 1329 оны 2 сард Орхон голд хаан суугаад, 1329 оны 8 сард Дайду хотын хойнох Онгучат гэх газарт хийсэн найр дээр Төвтөмөр хаанд хорлогдож таалал төгссөний дараа Маалайдаа хатан учир битүүлгээр нас нөхчсөн. Тогоонтөмөр хааны зарлигт Будшир хатан, Маалайдай хатаныг хонь чанах зууханд чанаж алсан гэж дурдсан байдаг. 1330 онд Төвтөмөр заяат хааны зарлигаар Маалайдай хатныг Бат элбэг эрхэм богд хатан хэмээн нэхэн өргөмжилжээ.[1] 1341 онд түүний хүү эхийнхээ өшийг Будшир хатнаас авч, түүнийг хүүтэй нь цаазаар авсан.

Мөн үзэх[засварлах | edit source]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 265-р тал. Улаанбаатар. 2010 он.