Jump to content

Мичел (хөлбөмбөгчин)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мичел
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХосе Мигел Гонзалес Мартин дел Кампо
Өндөр1.83 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багГетафе (дасгалжуулагч)
Өсвөрийн баг
1976–1981Реал Мадрид
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1981–1984Кастилья
1982–1996Реал Мадрид404(97)
1996–1997Келаяа34(9)
Шигшээ баг
1980Испани U163(0)
1980–1981Испани U1821(11)
1983–1984Испани U217(1)
1984Испани сонирхогчдын ШБ1(0)
1985–1992Испани66(21)
Дасгалжуулсан багууд
2005–2006Райо Вальекано
2006–2007Реал Мадрид B
2009–Гетафе
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Мичел (Испани: Míchel) гэж алдаршсан Хосе Мигел Гонзалес Мартин дел Кампо (Испани: José Miguel González Martín del Campo, 1963 оны 3 сарын 23-нд Мадридад төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байв.

Тэрээр булангийн цохилт гүйцэтгэх чадвараараа алдартай байсан бөгөөд гоол оруулахад хувь нэмрээ оруулахдаа гарамгай байв.[1] Мичел хөлбөмбөгийн замналынхаа ихэнх хугацааг Реал Мадрид багт өнгөрүүлсэн бөгөөд тэнд байсан 10 гаруй жилийн хугацаандаа олон өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрээр зодог тайлаад дасгалжуулагч болсон.

Шигшээ багийн замнал

[засварлах | кодоор засварлах]

Мичел шигшээ багтаа анх 1985 оны 11 сарын 20-нд Австрийн багтай хийсэн тоглолтод оролцсон бөгөөд түүнээс хойш нийт 65 удаа тоглохдоо 21 гоол оруулж байв. Шигшээ багтаа багтаж байх хугацаандаа зөвхөн гэмтлийн улмаас л тоглолт алгасч байсан удаатай.

Тэр 1990 оны ДАШТ-д оролцож, хэсгийн 2 дахь тоглолтод Өмнөд Солонгосыг хожиход (3–1) хэт-трик хийснээс гадна хэсгийн сүүлийн тоглолтод Бельгийн хаалганд торгуулийн цохилтоос гоол оруулж байв. Шигшээ багийн дасгалжуулагчаар Хавьер Клементе ирээд түүнийг дуудахаа больсон бөгөөд ийнхүү Мичел 29 наснаасаа хойш шигшээ багтаа тоглож чадаагүй юм.

Баг Лиг Цом Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Бүгд
1984–85Реал МадридИспанийн Лиг262
1985–86317
1986–87445
1987–883514
1988–893613
1989–90378
1990–91368
1991–923811
1992–93379
1993–943711
1994–95132
1995–96336
Мексик ЛигЦом Бүгд
1996КелаяаМексикийн Лиг176
1997173
БүгдИспани 40396
Мексик 349
Нийт 437105
Реал Мадрид
  1. Real Madrid biography (Испани)