Мяраан чогчиго
Appearance
Мяраан чогчиго | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Oenanthe pleschanka (Lepechin, 1770) |
Мяраан чогчиго, Oenanthe pleschanka, урьд Мяраан чогчоохой гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Тэд төв Ази, Европын зүүн өмнөд хэсэгт нутаглаж, өвлийн улиралд Энэтхэг, Африкт өвөлжинө.
Зун эрэгчин чогчиго хар нуруу, цагаан гэдэстэй. Толгойн орой хэсэг нь цагаан байх ба нүр, хоолой нь хар байна. Эмэгчин нь бордуу зүсмийн, адууч чогчигоос илүү бараан юм.
Сүүл, ууц нь цагаан, биеийн урт 13.5-14.5 см. Тэд задгай, өвс ургамалтай чулуурхаг газар үүрээ засан 4-6 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь шавьж ба жимс жимсгэнэ болно.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Oenanthe pleschanka – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Oenanthe pleschanka-тай холбоотой мэдээлэл байна. |