Jump to content

Нарсны шүршүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нарсны шүршүү
Нас бие гүйцсэн эрэгчин
Нас бие гүйцсэн эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
Дээд баг: Neoaves
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Доод баг: Passerida
Дээд овог: Passeroidea
Овог: Бужиргынхан
Дэд овог: Carduelinae
Төрөл: Pinicola, Шүршүү
Зүйл: P. enucleator
Латин нэр
Pinicola enucleator
(Карл Линней, 1758)
Амьдрах бүс
Амьдрах бүс


Нас бие гүйцсэн эмэгчин

Нарсны шүршүү (Pinicola enucleator), урьд Нарсны бужирга гэж байсан, нь Бужиргынхан овгийн шувуу юм.

Тэд Аляскын шилмүүст модон ой, АНУ, Канадын уул нурууд, Сибирь, Монгол зэрэг газар таарна. Ховор тохиолдод Европын сэрүүн хэсэгт таардаг.

Залуу эрэгчин
Эмэгчин, сүүлний салаа нь тод харагдаж байна.
Pinicola enucleator

Биеийн урт 20-22 см. Нас бие гүйцсэн шувууд урт салаа сүүл, цагаан судалтай хар далавч болон том хошуутай. Нас бие гүйцсэн эрэгчин улаан ягаандуу өнгийн толгой, ууц нуруутай. Эмэгчин нь шар ногоон толгой, ууцтай ба нуруу, өвөр хэсэг нь саарал юм.

Нарсны шүршүү шилмүүст модон ойд амьдарна. Модны ац салаанд үүрээ засаж, 5-6 сард 3-5 өндөг гаргах ба эмэгчин нь өндгөө дарж 12-14 хоногт ангаахай болдог. Ерөнхийдээ суурин амьдрах ба амьдрах бүсийн хамгийн хойд хэсэгт амьдрах зарим нь хоол тэжээл хомс үед өмнө зүгт шилжин нүүдэллэх аж.

Тэд голдуу ургамлын үр, жимс жимсгэнэ идэх ба мөн хорхой шавьжаар хооллодог.

  • Colin Harrison & Alan Greensmith: Шувууд. Dorling Kindersley Limited, London 1993, 2000, ISBN 3-8310-0785-3.
 Commons: Pinicola enucleator – Викимедиа дуу дүрсний сан