Jump to content

Нисэх онгоц тээгч хөлөг онгоц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцнууд

Нисэх онгоц тээгч хөлөг онгоц - (англи. Aircraft carrier, орос. Авианосец, франц. Porte-avions) -Цэргийн нисэх онгоцны үндсэн баазаас алслагдсан тэнгист цэргийн нисэхийн бүлгүүдийг тэвшин дээрээ байрлуулан, тээж ашиглах зориулалттай байлдааны хөлөг онгоц юм. Өөрөөр хэлбэл, нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь задгай далайд цэргийн үйл ажиллагаа явуулдаг "хөдөлгөөнт агаарын цэргийн бааз" юм. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын гол хүч бол байлдааны нисэх онгоц (цөмийн зэвсэг тээвэрлэдэг онгоцнууд) болон төрөл бүрийн туслах онгоц, нисдэг тэрэг (ялангуяа аврах онгоц) хоёуланг нь багтааж болох агаарын цэргийн анги юм. Дэлхийн 8 улс л нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой байна.

Нисэх онгоц тээгч нь нисэх онгоцны тавцан болон нисэх онгоц, нисдэг тэрэгний хөөрөх, буух, суурилуулах бусад хэрэгслээр (ялангуяа ангарын тавцан, агаарын хөлөгт үйлчлэх, цэнэглэх, зэвсэглэх техникийн хэрэгсэл), удирдах, дэмжих хэрэгслээр тоноглогдсон байдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

ХХ-р зууны эхэн үеэс агаарын тээвэр хурдацтай хөгжих болсон тул улс орнуудын тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц ашиглах боломжийг судлаж эхэлсэн байна. Эхэндээ онгоцыг тагнуулын зорилгоор ашиглах ёстой гэж үздэг байсан бол удалгүй нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж, нисдэг машинуудын шинж чанар сайжрахын хэрээр нисэх онгоцнуудыг бөмбөгдөх, торпедо зориулалтаар ашиглахнь онцгой чухал болохыг ойлгосон байна.

Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны ерөнхий зарчмыг 1908 онд Францад суугаа АНУ-ын тэнгисийн цэргийн атташегийн илтгэлд туссан байна. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тухай ойлголтыг 1909 онд хэвлэгдсэн францын инженер Клэмон Адер (франц. Clément Ader; 1841—1925) -ын "Цэргийн нисэх хүчин (франц. L'Aviation Militaire) нэртэй номонд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм.

1910 оны 11-р сарын 14-нд анх америкийн цэргийн нисгэгч Южин Б. Эли хөнгөн "Бирминхэм" (англи. USS Birmingham (CL-2)) хөлөг онгоцны хамар хэсэгт хөөрөх зориулалттай модон талбайгаас хөөрсөн байна. Үүнээс 2 сарын дараа 1911 оны 1-р сарын 18-нд мөн тэр нисгэгч «Пенсильвани» (англи. USS Pennsylvania) хуягт хөлөг онгоц дээр тусгайлан угсарсан модон хөөрөх талбай дээр буугаад удалгүй тэндээсээ эргээд хөөрсөн байна.

Анхны жинхэнэ нисэх онгоц тээгч хөлөг онгоц (усанд буудаг нисэх онгоц тээвэрлэсэн ч) -г 1915 онд ашиглалтад орсон Британийн нисэх онгоц тээгч "HMS Ark Royal" байсан юм. Уг нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, Туркийн байрлалыг нисэх онгоцоороо бөмбөгдөж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед дараах орнууд нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой байсан.[засварлах | кодоор засварлах]

Үүнд:

  • Их Британи:
    • «Аргус»/HMS Argus/, «Курейжес»/HMS Courageous/, «Глориус» /HMS Glorious /, «Фьюриес»/HMS Furious/ ,"Игл"/ HMS Eagle /, «Хермес»/HMS Hermes/, «Арк Ройал»/HMS Ark Royal/, «Илластриес».
  • Франц:
    • «Беарн»(франц. Béarn)
  • АНУ:
    • «Лэнгли» (англи. CV-1 Langley) , «Лексингтон» (USS Lexington (CV-2)) , «Саратога» (USS Saratoga (CV-3)) , «Уосп» (англи. USS Wasp (CV-7)), «Энтерпрайз» (англи. USS Enterprise (CV-6)) , «Йорктаун» (англи. USS Yorktown (CV-5)) , «Хорнет» (англи. USS Hornet (CV-8)), «Рейнжер» (англи. USS Ranger (CV-4)).
  • Япон:
    • «Акаги» (япон. 赤城 «Улаан шилтгээн» ), «Кага» , «Хирию»(япон. 飛龍 хирию:, Нисч буй луу), «Сорю» (япон. 蒼龍 со:рю:, Цэнхэр луу) , «Зуйкаку» (япон. 瑞鶴」 航空母艦,  Гэгээн тогруу), «Сёкаку» (Хөөрч бй тогруу).

Германд Graf Zeppelin нисэх онгоц тээгч хөлөг баригдаж байсан боловч байлдааны ажиллагаанд оролцож байгаагүй бөгөөд түүнд зориулж тээвэрлэгч онгоц бүтээгээгүй юм. Итали улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцгүй байсан бөгөөд дайны үед нэг ч төсөл хэрэгжүүлээгүй юм. ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд нэг ч нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц байгаагүй юм.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш өнөөг хүртэл нисэх онгоц тээгчийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин янз бүрийн мөргөлдөөнд (Вьетнам, Иран-Иракийн дайн, Афганистан, Косово), Британийн тэнгисийн цэргийн хүчин (Фолкландын дайн, Югослав) идэвхтэй ашиглаж байсан. Францын Тэнгисийн цэргийн хүчин (Энэтхэг-хятад, Ливан, Босни, Косово, Ливи).

Цөмийн хөдөлгүүртэй анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц 1961 онд ашиглалтад орсон. Энэ бол дэлхийн байлдааны хөлөг онгоцнуудаас хамгийн урт (342.3 метр) бүхий Америкийн Тэнгисийн цэргийн "Enterprise" (англи. USS Enterprise (CVN-65)) юм.

ЗХУ 1967 онд "Минск", "Киев", "Новороссийск", "Баку" нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг барьж, Як-38 босоо хөөрч, буух онгоц (VTOL) байрлуулсан юм. 1991 онд Оросын Зэвсэгт хүчин "Адмирал Кузнецов" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг зэвсэглэлд авсан байна.

БНХАУ 2024 оны байдлаар "Ляонин", "Шаньдун", "Фужянь" зэрэг 3 нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой болоод байна.

АНУ нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гүрэн хэвээр байна. Одоогийн байдлаар Жералд Форд төслийн өөр хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоц барихаар төлөвлөж байна. Их Британи 2017 онд ашиглалтад орсон HMS Queen Elizabeth цувралын тэргүүлэгч хоёр орчин үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна. Орос улсад мөн 50-100 мянган тоннын багтаамжтай цөмийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц барихаар төлөвлөж байна (23000E "Шторм" төсөл). Нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээх өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг Энэтхэг, Хятад улсууд хэрэгжүүлж байна.

Үүрэг гүйцэтгэж буй онгоц тээгч хөлөг онгоцнууд[засварлах | кодоор засварлах]

Дугаар Нэр Улс Усан эзэлхүүн, тонн Тээх онгоцны тоо Барьж эхэлсэн он Усанд буулгасан он Зэвсэглэлд авсан өдөр, сар, он Тэмдэглэл
CVN-68 «Нимиц» АНУ 100 020 90 22.06.1968 13.05.1972 03.05.1975 Цөмийн хөдөлгүүр
CVN-69 «Дуайт Эйзенхауэр» АНУ 101 600 90 15.08.1970 11.10.1975 18.10.1977 Цөмийн хөдөлгүүр
CVN-70 «Карл Винсон» АНУ 101 300 90 11.10.1975 15.03.1980 13.05.1982 Цөмийн хөдөлгүүр
CVN-71 «Теодор Рузвельт» АНУ 104 600 90 31.10.1980 27.10.1985 25.10.1986 Цөмийн хөдөлгүүр
CVN-72 «Авраам Линкольн» АНУ 104 112 90 03.11.1984 13.02.1988 11.11.1989 Цөмийн хөдөлгүүр
CVN-73 «Жорж Вашингтон» АНУ 104 200 90 25.08.1986 21.07.1990 04.06.1992 Цөмийн хөдөлгүүр
CVN-74 «Жон Стеннис» АНУ 103 300 90 13.03.1991 11.11.1993 09.12.1995 Цөмийн хөдөлгүүр
CVN-75 «Харри Трумэн» АНУ 103 900 90 29.11.1993 07.09.1996 25.07.1998 Цөмийн хөдөлгүүр
CVN-76 «Рональд Рейган» АНУ 101 400 90 12.02.1998 04.03.2001 12.07.2003 Цөмийн хөдөлгүүр
CVN-77 «Жорж Буш» АНУ 100 000 90 06.09.2003 09.10.2006 10.01.2009 Цөмийн хөдөлгүүр
CVN-78 «Жеральд Форд» АНУ 100 000 90 13.11.2009 09.11.2013 31.05.2017 Цөмийн хөдөлгүүр
R08 «Элизабет хатан хаан» Их Британи 70 600 40 07.07.2009 17.07.2014 07.12.2017
R09 «Уэльсийн ханхүү» Их Британи 70 600 40 26.05.2011 21.12.2017 10.12.2019
CV-17 «Шаньдун» БНХАУ 70 000 36 2013 26.04.2017 17.12.2019
CV16 «Ляонин» БНХАУ 70 500 36 06.12.1985 25.11.1988 25.09.2012 «Варяг» онгоцны суурин дээр барьсан
R91 «Шарль де Голль» Франц 42 000 40 14.04.1989 07.05.1994 18.05.2001 Цөмийн хөдөлгүүр
R31 «Викрамадитья» Энэтхэг 45 000 36 26.12.1978 31.03.1982 16.11.2013 «Адмирал Горшков» онгоцны суурин дээр барьсан
IAC-1 «Викрант» Энэтхэг 40 000 40 28.02.2009 29.12.2011 2022
550 «Кавур» Итали 35 000 30 17.07.2001 20.07.2004 27.03.2007
551 «Жузеппе Гарибальди» Итали 13 850 18 26.03.1981 04.07.1983 30.09.1985
911 «Чакри Нарубет» Таиланд 11 485 14 12.07.1994 20.01.1996 27.03.1997