Нэгүн тайш
Нэгүн тайш (хятад: 捏坤-太子[1], 捏群大石[2]; латин галиг: Negün-Taiši[1], Nekün taysi[3]; перс: نکون تاییشی) нь 12-р зууны сүүл үед амьдарч байсан Хамаг Монголын хиад боржигин овгийн язгууртан, улс төрийн зүтгэлтэн мөн. Хабул ханы хөвүүн Бартан баатар, баргуд овгийн Сунигул үжин нараас төрсөн хоёр дахь хөвүүн, мөн Чингис хааны авга ах юм. Түүний тухай түүхэнд тэмдэглэгдсэн мэдээ хомс, зөвхөн Монголын Нууц Товчоо, Судрын чуулган, Алтан товч зэрэг сурвалжид нэрийг нь дурдаад өнгөрдөг. Түүнийг тайш цолтой тэмдэглэснийг Хадаан тайшийн дараа Есүхэй баатрын үед тайш цолтой байсан болзошгүй гэж түүхчид таамаглдаг.
Харин хөвүүн Хучар бэхийн тухай мэдээлэл харьцангуй их байдаг. Хучар бэхи нь Хотула ханы хөвүүн Алтангийн хамтаар 1182 онд Тэмүүжинд дагаар орж, 1189 онд Тэмүүжинийг Хамаг Монголын ханд өргөмжлөн 1202 он хүртэл зүтгэж байсан. 1202 оны Татаарын дайнд олзонд шунаж, байлдаанаас гарсны тул Чингис хаанд олзоо хураалгасны дараа Хэрэйд рүү нүүж, Чингис хаантай дайсагнах болсон. 1203-1204 онд Чингис хаан Хэрэйд, Наймантай дайтан ялсны дараа Хучар, Алтан нарыг цаазлан хороож, албат ардыг нь ойн иргэнд тооцох болсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Монголын нууц товчоо: 50-р зүйл (Ширатори Күракичигийн галиг)". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-01-23.
- ↑ "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл (皇元圣武亲征录)". zh.wikisource.org (хялбаршуулсан хятад хэлээр). Татаж авсан: 2024-01-23.
- ↑ Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар. p. 26.