Jump to content

Нямын Адъяабазар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямын Адъяабазар нь (1954 онд төрсөн) Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн абстракт зураач хүн юм.

Н.Адъяабазар нь 1981 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсжээ. 1973-1977 оны хооронд Монголын урчуудын эвлэлийн Төв аймгийн салбарт ажиллаж байв.

Уран бүтээлийн үзэсгэлэн

[засварлах | кодоор засварлах]

Н.Адъяабазар нь 1990 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.

1990 онд ЗХУ-ын Курган хотод бие даасан үзэсгэлэн

1992 онд Улаанбаатар хотноо бие даасан үзэсгэлэн

1993 онд Франц улсын Парис, Эрмонт хотод Монголын үзэсгэлэн

1993 онод Герман улсын Бонн, Нидерланд улсын Роттердам хотод хамтын үзэсгэлэн

1994 онд Хонконгод болсон Монголын үзэсгэлэн

1996 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан Монголын үзэсгэлэн

1997 онд Франц улсын Рубрук, Лилле хотноо бие даасан үзэсгэлэн

1999 онд БНСУ-ын Согчи хотноо зохион байгуулсан Монгол Солонгосын уран бүтээлчдийн үзэсгэлэн

Н.Адъяабазар нь 2000 оноос эхлэн бие даасан болоод хамтын олон арван үзэсгэлэнд оролцоод байна.

1997 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

"Уран бүтээлч хүн эрэл хайгуул хийхгүй л бол хөгширдөг"

Зураач хүн ч амьдрахын төлөө л зурдаг

“Уран бүтээлч хүн эрэл хайгуул хийхгүй л бол хөгширдөг”[permanent dead link]