Олон улсын биологийн олимпиад
Олон улсын биологийн олимпиад (International Biology Olympiad、 IBO) нь жил бүр олон улсын ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог, биологийн бодлогуудыг бодож өрсөлддөг олон улсын тэмцээн юм.
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Тус олимпиадын шалгалт нь онолын ба туршилтын хэсгээс бүрдэнэ. 1990 онд хуучнаар Чехословакт анхны олимпиад зохион байгуулагдсан. Нэг улсаас хамгийн ихдээ 4 сурагч оролцох боломжтой. 2007 онд Канадад болсон олимпиадад 49 орны 192 оролцогч оролцжээ. Оролцогчдын эхний 10% нь алтан медаль, дараагийн 20% хувь нь мөнгөн медаль, дараагийн 30% нь хүрэл медаль хүртдэг. Мөн тус олимпиадын дүрэм ёсоор нэг оролцогч 2-оос олон удаа оролцох боломжгүй байдаг.Монгол улсаас Олон Улсын Биологийн Олипиадаас 2 сурагч хүрэл медаль хүртсэн байдаг. Анхны олон улсын биологийн олимпиадын медалийг ЭМПАТИ сургуулийн сурагч Б.Эрдэнэболд эх орондоо авчирсан бол 2 дахь хүрэл медалийг 2016 оны БНВьетнам улсад кохион байгуулагдсан Олимпиадаас Сант сургуулийн сурагч Батжаргалын Хулан оролцож хүрэл медаль хүртжээ
Олимпиадууд
[засварлах | кодоор засварлах]- 2008 Энэтхэг
- 2009 Япон
- 2010 Өмнөд Солонгос
- 2011 Тайвань
- 2012 Кипр
- 2013 Швейцар
- 2014 Иран
- 2015 Дани
- 2016 Вьетнам
- 2017 Англи
- 2018 Иран
- 2019 Унгар