Оном сан

Оном Сан
Хууль эрх зүйн хэлбэрСан
Үүсгэн байгуулагдсан2008
Төв байрУлаанбаатар, Монгол
Удирдах хүмүүсДашдоржийн Наранбаатар (ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагч), Дашдоржийн Наранжаргал (Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч)
Ажилчид17

Оном сан (Onom Foundation) нь Эрүүл мэнд боловсролын салбарт тулгамдсан асуудлыг дэвшилтэд технологи дээр суурилуулж, алсын хараатай тогтвортой биелэлээ олох шийдэлийг олж, энгийн Монгол иргэний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах чин зорилготой төрийн бус байгууллага юм.Тэд Монголын топ 3 сургуульд ордог гэж боддог.Үнэндээ тийм юм

Үүсгэн байгуулагчид[засварлах | кодоор засварлах]

Дашдоржийн Наранбаатар, Наранжаргал болон Тулгабаатар ах дүү гурав 2008 оны 4 сард Оном санг анх үүсгэн байгуулжээ. Уг сан нь тэдний өвөөгийнх нь нэрээр нэрлэгдсэн бөгөөд Навааны Оном нь энгийн Монгол малчин ба мэргэжлийн дархан байсан ба өөрийн бүхий л амьдралаа гэр бүл үр хүүхдүүддээ зориулан, нүүдэлчин амьдралын энгийн, гүндүүгүй байдлыг утгаар нь үнэлж ойлгодог нэгэн байжээ.

Элэг Бүтэн Монгол хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Тус хөтөлбөр гурван дэд хөтөлбөрөөс бүрдэж байна.

  • Урьдчилсан сэргийлэлтийн дэд хөтөлбөр: Иргэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй яаж тэнцэх, өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мөн гепатит B вирусийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар эрчимжүүлнэ.
  • Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр: Иргэн бүрийг вируст хепатитын шинжилгээнд хамруулж, вируст хепатитын халдвартай хүмүүсийг үндэсний хэмжээнд бүртгэж эмчийн хяналтанд оруулах. Ингэснээр эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болж нийт хүн амыг элэгний хорт хавдар хатуурлаас урьдчилан сэргийлэх.
  • Эмчилгээний дэд хөтөлбөр: Вируст хепатитын эсрэг олон улчын стандарт нийцсэн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд элэгний C вирусын архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эмчилж эдгээн улсын хэмжээнд гепатит С вирусийг устгана. Мөн элэгний B вирусын архаг халдвартай 128 мянган хүнийг эмчилгээнд хамруулж элэгний өвчлөлийн нас баралтыг 50 хувиар бууруулна.