Праяграж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Праяграж
प्रयागराज
Хотын зураг
Шинэ Ямуна гүүр


Солбицол: 25°27′N 81°51′E
Улс ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Муж Уттар Прадеш
Тойрог Праяграж
Засаглал  
 - Захирагч Ч. Житендра Нат Синг
Газар нутаг  
 - Нийт 63.07 км²
Өндөр 98 м
Хүн ам  
 - Нийт (2011) 5,959,798
 - Нягтрал 94,495/км²
Цагийн бүс UTC+5:30
Утасны код 91-532

Праяграж (хинд. प्रयागराज, буюу Перс хэлээр Бурханы суурин гэсэн утгатай, Моголууд эртний хот Праяг (хинд. प्रयाग, урдү. پریاگ-ийн нэрийг ийн өөрчилсөн) нь зарим эх сурвалжид үндэслэвэл Энэтхэгийн 2 дахь хамгийн эртний хот юм. Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужид орших тус хот нь Праяграж тойргийн засаг захиргааны төв болно. Праяграж нь өдгөө Энэтхэгийн хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг билээ. Мужийн нийслэл Лукновоос өмнө зүгт 250 км зайд орших тус хотын эртний нэр Праяаг (Санскрит хэлээр "Тахилын газар") бөгөөд Брама бурхан дэлхийг бүтээсний дараа анхны тахилаа энд үйлдсэн гэгддэг. Тус хот нь Хинду шашны мөргөл Кумб Мелагийн дөрвөн төвийн нэг бөгөөд нөгөө гурав нь Харидвар, Ужжайн, Нашик юм. Хотын байршил нь Хинду шашны судруудад ариун Ганга, Ямуна болон эртний Сарасвати голын бэлчирт оршдог буюу Тривени Сангам гэгдэн, чухалд тооцогддог аж[1].

Хотод Праягражийн Дээд Шүүх, Уттар Прадеш мужийн нийтийн үйлчилгээний комиссын байр, Уттар Прадеш мужийн Цагдаагийн газар, Хойд Төв Төмөр замын төв байр зэрэг төв засгийн газар болон мужийн засгийн газрын олон байгууллага байдаг. Праяграж Энэтхэгийн хамгийн эртний 4 их сургуулийн нэг болох Праягражийн Их Сургууль, мөн Уттар Прадеш муждаа цорын ганц Үндэсний Технологийн Хүрээлэн бий.

Праяграж Энэтхэгийн 14 ерөнхий сайдын долоог нь төрүүлсэн түүхтэй. Жавахарлал Неру, Лал Бахадур Шастри, Индира Ганди, Ражив Ганди, Гулзарилал Нанда, Вишванат Пратап Синг, Чандра Шекар нар тус хотод төрсөн, эсвэл Праягражийн Их Сургуулийг дүүргэсэн буюу аас хууль тогтоох байгууллагад сонгогдож байсан аж[2].

Энэтхэгийн засгийн газар хотуудын дэд бүтэц, засаглал, хотын иргэдэд үзүүлэх үндсэн үйлчилгээг сайжруулах Жавахарлал Неру Үндэсний Хот Шинэчлэлийн Зорилтдоо тус хотыг хамруулаад байна[3].

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]