Jump to content

Ренчинбямбын Пүрэвдагва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ренчинбямбын Пүрэвдагва
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1985-11-21) 11 сарын 21, 1985 (40 настай)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан2016
Улсын начин2012
Аймгийн арслан2008
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (2016)
Шөвгөрсөн3 (2012, 2014, 2016)
Шинэчлэгдсэн огноо: 2022-7-13

Ренчинбямбын Пүрэвдагва (1985-11-21) нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, үндэсний бөхийн Улсын арслан юм. Бөх билэгт дэвжээний бөх.

  • 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2009 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэсэн.
  • 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
  • 2012 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2014 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
  • 2016 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртэв.
  • 2020 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн боловч наадмын дараах допингийн тестээр хориотой бодис илэрсэн тул тус амжилтыг хүчингүйд тооцсон.

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Арслан 2
2022 Улс 1024 Улсын Арслан 3
2021 Цуцлагдсан Улсын Арслан 2020 онд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул чимгийг хураасан.
2020 Улс 512 Улсын Арслан 6 Үнэн Зоригт
2019 Улс 512 Улсын Арслан 3
2018 Улс 512 Улсын Арслан 3
2017 Улс 512 Улсын Арслан 4
2016 Улс 1024 Улсын Начин 9 Улсын Арслан
2015 Улс 512 Улсын Начин 3
2014 Улс 512 Улсын Начин 5 Өсөх Идэр
2013 Улс 512 Улсын Начин 3
2012 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин
2011 Улс 512 Аймгийн Арслан 3
2010 Улс 512 Аймгийн Арслан 3


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан