Jump to content

Ричард Буанган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ричард Ли Буанган

Ричард Ли Буанган (Англи: Richard Lee Buangan, 1975 онд АНУ-д төрсөн) -АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны Төрийн нарийн бичгийн орлогч даргын туслахаар ажиллаж байсан дипломатч юм. Тэрээр АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар 2022 онд томилогдоод байна.

Р.Буанган АНУ-ын Сан-Диего хотод Филиппин гаралтай америкийн гэр бүлд төрж өссөн. Тэрээр АНУ-ын Техас мужийн Остин хотын хувийн католик шашны Гэгээн Эдвардын Их Сургуулийг (St. Edward's University) улс төр судлал, эдийн засгийн чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэг хамгаалсан.

Буанган нь АНУ-ын Гадаад харилцааны ахлах албанд ажиллаж байсан, Элчин зөвлөх дипломат цолтой. Тэрээр АНУ-ын Төрийн департаментын Дэлхийн олон нийттэй харилцах товчооны дэд нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан. Буанган өмнө нь Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байсан. Үүнээс өмнө нь Олон нийттэй харилцах товчооны Олон улсын хэвлэл мэдээллийн удирдах захирал, тухайн үеийн АНУ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан.

Иерусалим дахь АНУ-ын Ерөнхий консулын газар, хэвлэлийн дэд атташе, дараа нь БНХАУ-ын Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч. Буанган мөн Төрийн департаментын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газарт ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Францын Парис, Зааны ясан эргийн Абижан хотод мөн томилолтоор ажиллаж байжээ.

2022 оны 4-р сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг АНУ-аас Монгол Улсад суух ээлжит Элчин сайдаар томилох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. 2022 оны 4-р сарын 25-нд түүний нэрийг дэвшүүлж Сенатад илгээсэн байна. 2022 оны 7-р сарын 13-ны өдөр Сенатын Гадаад харилцааны хороонд түүний нэрийг дэвшүүлэх хэлэлцүүлгийг хийжээ. Тус хороо 2022 оны 7-р сарын 19-ний өдөр Сенатын танхимд түүний нэрийг дэвшүүлснийг нааштай байгаагаа мэдээлсэн ажээ. 2022 оны 8-р сарын 5-ны өдөр Сенатын гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнээр түүний нэрийг дэвшүүлснийг баталжээ.

Р.Буанган АНУ-ын Төрийн департаментаас олон удаа шагнал хүртсэн байна.

Тэрээр Хятад, франц, испани хэлтэй.