Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Роберт Змелик (Чех: Robert Změlík, 1969 оны 4 сарын 18-нд Простеёвт төрсөн) нь Чехийн хөнгөн атлетикч, 1992 оны Барселоны олимпын арван төрөлтийн аварга.
Түүний хувийн дээд амжилт нь арван төрөлтөөр 8627 оноо (1992), долоон төрөлтөөр 6228 оноо (1997) бөгөөд тухайн үедээ улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байв. Змеликийн олимпын дэвжээнд гаргасан амжилт нь хожим дэлхийн дээд амжилт тогтооцгоосон Чехийн 2 шилдэг тамирчин Томаш Дворжак, Роман Шебрле нарт ихээхэн урам өгсөн юм.