Jump to content

Роберт Оппенхаймер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жулиус Роберт Оппенхаймер, 1944 он

Жулиус Роберт Оппенхаймер (англи. Julius Robert Oppenheimer, 1904 оны 4-р сарын 22-нд Нью-Йорк хотод төрсөн—1967 оны 2-р сарын 18-нд Принстонд нас барсан) — америкийн онолын болон цөмийн физикч, Дэлхийн хоёрдугаар дайны үед цөмийн зэвсэг анх боловсруулж байсан Манхэттены төслийн шинжлэх ухааны удидагч гэдгээрээ алдартай. Үүнээс улбаалж Оппенхаймер, Станислав Марчин Улам, Эдвард Теллер нарыг «цөмийн зэвсгийн эцэгүүд» гэж нэрэлдэг байна.

Цөмийн бөмбөгийг анх 1945 оны 7-р сарын 16-нд АНУ-ын Нью Мексико мужийн Аламогордо туршалтын талбайд туршсан түүхтэй юм.

Дэлхийн 2-р дайны дараа тэрээр Принстон дахь Ирээдүйтэй судалгааны хүрээлэнгийн (англи. Institute for Advanced Study, IAS) захирал болжээ. Тэрээр мөн шинээр байгуулагдсан АНУ-ын Цөмийн эрчим хүчний комиссын ахлах зөвлөхөөр ажиллаж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн зэвсэгээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн эрчим хүчийг олон улсын хяналтад байлгахын төлөө сурталчилгаа хийж байсан. Энэхүү дайны эсрэг байр суурь, 1940-өөд онд коммунист байгууллагуудтай харилцах харилцаа нь "Улаан аймшгийн" хоёр дахь давалгааны үеэр олон улс төрийн зүтгэлтнүүдийн дургүйцлийг хүргэсэн юм. Эцэст нь 1954 онд улстөржсөн олон нийтийн хэлэлцүүлгийн дараа түүнийг нууц баримт ашиглах эрхээ хасуулжээ. Тэр цагаас хойш улс төрийн шууд нөлөөгүй тэрээр физикийн чиглэлээр лекц уншиж, илтгэл бичиж, үргэлжлүүлэн ажилласан. Есөн жилийн дараа Ерөнхийлөгч Жон Кеннеди эрдэмтэнд улс төрийн нөхөн сэргээлтийн шинж тэмдэг болгон "Энрико Ферми"-гийн нэрэмжит шагнал гардуулав; Шагналыг Жон Кеннедиг нас барсны дараа Ерөнхийлөгч Линдон Жонсон гардуулсан юм.

Тэрээр Нью-Йорк хотод Германаас цагаачлан ирсэн еврейчүүдийн гэр бүлд 1904 онд төрсөн байна. Түүний эцэг, чинээлэг бөс бараа импортлогч Юлиус Зелигманн Оппенхаймер (1871–1937) 1888 онд Германы Ханау хотоос АНУ руу цагаачилж ирсэн. Эх нь 1840-оод онд Германаас цаагаачилж ирсэн, Парист боловсрол эзэмшсэн зураач Элла Фридман (1869–1931) юм. Жулиус Роберт өөрөөсөө 8 насаар дүү Фрэнк хэмээх дүүтэй байсан.