Русь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бат хааны довтолгооны өмнөх Русь, 1237 он

Русь (зүүн славаар Роусь, мөн Русь, Роусьскаѧ землѧ, грекээр Ρωσία, латинаар Russia, Rutheniа, эртний германаар Ruthenien, Reußen) гэдэг нь анх Дорнод Славчуудын нутаглаж байсан, Зүүн Европын түүхэн нутаг дэвсгэрийн нэршил юм. Энэ нэр нь Русь гэх «иргэнээс» (ард түмэн) гаралтай бөгөөд эдгээр иргэд нь манай тооллын нэгдүгээр мянганы хоёрдугаар хагаст энэ бүс нутгийн гол, мөрний усаар дамжин ирсэн, Норманчууд|норман угсаатан байж магадгүй хэмээн үздэг. Өнөөдөр энэ нэрийн гарлыг ихэвчлэн умард европын roðr ([родр] „сэлүүрдэх, сэлүүрдэгч баг“)[1] гэх үгнээс гаралтай гэдэг. Энэ нутагт байгуулагдсан анхны улс нь 11-р зуунд цэцэглэн хөгжиж байсан Киевийн Русь юм. Орчин үеийн орос хэлэнд Русь гэх үгийг Орос Улстай утга ижил буюу өөрөөр хэлбэл Беларусь, Украины нутгийг нийлүүлснийг хэлнэ хэмээн утга зохиолын бүтээлүүдэд хэрэглэдэг байна.[2].

Русь овгийн гарал[засварлах | edit source]

Русийн гарлын тухай янз бүрийн онол байдаг. Хамгийн түгээмэл нь норманы онол бөгөөд түүнд варягичууд хэмээн бас нэрлэгдэх Русь иргэн Швед хавиас, Викингийн эринд баруун хойд орос руу нүүдэллэн ирсэн гэжээ. Үүний баталгаа нь 7-9-р зууны Латви болон 750 онд байгуулагдсан Старая Ладога (Хуучин Ладога) суурин хавиас олдсон археологийн олдворууд юм. Нэг зууны дотор тэдний хил зүүн өмнө зүгт Византын эзэнт гүрэн ба Халифат хүрчээ. Старая Ладогаас олдсон олдворт дорно дахины зоос болон 750-иад он орчмын үеийн олдворууд байсан нь энэ үед Зүүн тэнгисийн завьчид дорно дахины мөнгөн зоосыг ашиглаж байсан нь илэрхий.

Ном зүй[засварлах | edit source]

  • Ingmar Jansson: Skandinavien, Baltikum och Rus’ under vikingatiden. In: Det 22. nordiske historikermøte. Rapport I: Norden og Baltikum, Oslo 1994.
  • Браун Ф. А. Русь, происхождение имени // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Heinrich Kunstmann: Die Slaven. ISBN 3-515-06816-3 (Anm.: Iranische Theorie).
  • E. A. Melnikowa und Vladimir Jakovlevič Petrukhin: The origin and evolution of the name „Rus“. The Scandinavians in Eastern-European ethno-political processes before the 11th century. Thor 23 1991. [Tor: meddelanden från Institutionen för Nordisk Fornkunskap vid Uppsala Universitet / Institutionen för Arkeologi, Saerskilt Nordeuropeisk, Uppsala Universitet; Statens Humanistika Forskningsrad. – Uppsala [unter anderem]: Almqvist & Wiksell 1.1948–1930.1998/99(2000); damit Ersch. eingest.].

Эшлэл[засварлах | edit source]

  1. Melnikowa/Petrukhin S. 207 ff.
  2. Митрополит Кирилл на концерте в Киеве призвал к духовному единству. РИА Новости (27 июля 2008). the original on 2012-05-07-с архивлагдсан. 2010-09-04-д хандсан.