Сальвадор Альенде
Сальвадор Альенде | |
|---|---|
| Salvador Allende | |
Албан ёсны хөрөг, 1970 | |
| 29 дэх Чилийн ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1970 оны 11 сарын 3 – 1973 оны 9 сарын 11 | |
| Өмнөх | Эдуардо Фрей Монтальва |
| Дараах | Аугусто Пиночет |
| 56 дахь Чилийн Сенатын ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1966 оны 12 сарын 27 – 1969 оны 5 сарын 15 | |
| Өмнөх | Томас Рейес Вичунья |
| Дараах | Томас Пабло Элорца |
| Сенатын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1969 оны 5 сарын 15 – 1970 оны 11 сарын 3 | |
| Өмнөх | Тойрог байгуулагдсан |
| Дараах | Адонис Сепулведа |
| Сонгуулийн тойрог | Чилоэ, Айсен ба Магальянес |
| Албан тушаал хашсан 1961 оны 5 сарын 15 – 1969 оны 5 сарын 15 | |
| Өмнөх | Карлос Альберто Мартинес |
| Дараах | Хюго Баллестерос |
| Сонгуулийн тойрог | Аконкагуа ба Вальпараисо |
| Албан тушаал хашсан 1953 оны 5 сарын 15 – 1961 оны 5 сарын 15 | |
| Өмнөх | Элиас Лаферте |
| Дараах | Рауль Ампуэро |
| Сонгуулийн тойрог | Тарапака ба Антофагаста |
| Албан тушаал хашсан 1945 оны 5 сарын 15 – 1953 оны 5 сарын 15 | |
| Өмнөх | Луис Конча Родригес |
| Дараах | Анисто Родригес |
| Сонгуулийн тойрог | Вальдивия, Осорно, Льянкиуэ, Чилоэ, Айсен ба Магальянес |
| Чилийн Социалист Намын нарийн бичгийн дарга | |
| Албан тушаал хашсан 1943 оны 1 сар – 1944 оны 7 сар | |
| Өмнөх | Мармадуке Грове |
| Дараах | Бернардо Ибанез |
| Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд | |
| Албан тушаал хашсан 1939 оны 9 сарын 28 – 1942 оны 4 сарын 2 | |
| Ерөнхийлөгч | Педро Агирре Серда |
| Өмнөх | Мигель Этчебарне |
| Дараах | Эдуардо Эскудеро |
| Төлөөлөгчдийн танхимын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1937 оны 5 сарын 15 – 1939 оны 9 сарын 28 | |
| Өмнөх | Умберто Касали |
| Дараах | Васко Валдебенито |
| Сонгуулийн тойрог | Кильота ба Вальпараисо |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Сальвадор Гильермо Альенде Госсенс 6 сарын 26, 1908 Сантьяго, Чили |
| Нас барсан | 9 сарын 11, 1973 (65 насалсан) Сантьяго, Чиди |
| Үхлийн шалтгаан | Амиа хорлолт |
| Оршуулсан газар | Сантьяго Ерөнхий оршуулгын газар |
| Улс төрийн нам | Чилийн Социалист Нам |
| Бусад улс төрийн харьяалал | Ардын Эв Нэгдлийн Эвсэл Ардын үйл ажиллагааны фронт |
| Эхнэр, Нөхөр | Хортенсия Бусси (г. 1940) |
| Хүүхэд | 3 |
| Хамаатан | Альендегийн гэр бүл |
| Төгссөн сургууль | Чилийн Их Сургууль |
| Мэргэжил |
|
| Гарын үсэг | |
| Цахим хуудас | Сан |
Сальвадор Изабелино дель Саградо Корасон де Есүс Альенде Госсенс (Испани: Salvador Isabelino del Sagrado Corazón de Jesús Allende Gossens; 1908 оны 6 сарын 26 – 1973 оны 9 сарын 11) нь Чилийн эмч бөгөөд Латин Америкийн түүхэнд ардчилсан сонгуулиар төрийн тэргүүн болсон анхны марксист улс төрч юм[1].
Альенде Чилийн улс төрд 40 орчим жил оролцжээ. Социалист Намын гишүүний хувиар тэрээр сенатор, төлөөлөгчдийн танхимын гишүүн, сайдын албан тушаал хашиж байв. 1952, 1958, 1964 оны Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч 1970 онд дөрөв дэх оролдлогоороо сонгогдож чаджээ.
Тэр аж үйлдвэрийн салбаруудыг нийгэмчлэх, хөдөө аж ахуйг хамтралжуулах бодлого барьж байсан бөгөөд хэт барууны Патриа и Либертад (Эх орон, эрх чөлөө) бүлгийнхний ажил хаялт, Никсоны засаг захиргааны Тагнуулын Төв Газрын эсэргүүцэлтэй тулгарч байлаа[2]. Дээд Шүүх Альендег шүүх засаглалыг өөрийн улс төрийн зорилгодоо ашиглаж байна хэмээн шүүмжилж байсан бөгөөд эцэстээ 1973 оны 8 сарын 22-нд Төлөөлөгчдийн танхим армиас хууль хэрэгжилтийг хангах, байдлыг зохицуулахад оролцох талаар албан ёсоор хүсэлт гаргасан. Түүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа буюу 9 сарын 11-нд цэргийнхэн Альендег төрийн эрхээс зайлуулж[3], Нийтийн Нэгдэл эвслийн засгийн газрыг түлхэн унагажээ[4][5]. Зэвсэгт хүчин Ла Монеда Ордонг бүслээд байх үед Альенде огцрох бодолгүй байгаагаа зарласан[6] боловч мөн өдрийнхөө орой амиа хорлосон тухай мэдээ дэлхий дахинаа түгжээ[7]. Өөр нэг тайлбараар бол Альенде цэргийнхний бүслэлтээс зугтаж, гадаадын элчин сайдын яаманд хорогдохыг оролдсон боловч түүнд Фидель Кастрогийн бэлэглэсэн автомат буугаар цэргүүд түүнийг буудаж хороосон гэдэг[8]. Альендег нас барсны дараа генерал Аугусто Пиночет Чилид цэргийн хунтын засаглалыг тогтоосон билээ.
2011 оны 1 сарын сүүлчээр Чилийн шүүх Альендегийн үхлийн талаар мөрдлөг явуулах шийдвэр гаргаад байна[9].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Profile of Salvador Allende". BBC.
- ↑ Pipes, Richard (2003). Communism: A History. The Modern Library. х. 137. ISBN 0812968646.
{{cite book}}: Cite has empty unknown parameter:|coauthors=(help) - ↑ Pipes, Richard (2003). Communism: A History. The Modern Library. х. 138. ISBN 0812968646.
{{cite book}}: Cite has empty unknown parameter:|coauthors=(help) - ↑ "The Christian Science monitor: Controversial legacy of former Chilean dictator Augusto Pinochet ....Gen. Augusto Pinochet, who overthrew Chile's democratically elected Communist government in a 1973 coup ..." Эх хувилбараас архивласан: 2008-05-16. Татаж авсан: 2011-05-13.
- ↑ "Chile: The Bloody End of a Marxist Dream... Allende's downfall had implications that reached far beyond the borders of Chile. His had been the first democratically elected Marxist government in Latin America...". Time Magazine.
{{cite journal}}: Unknown parameter|ulr=ignored (help) - ↑ Salvador Allende's Last Speech
- ↑ Labarca, Eduardo (2007) Salvador Allende, biografía sentimental, Catalonia, pp.339-405 ISBN 978-956-8303-68-6
- ↑ Ammar, Alain (2005) Cuba Nostra - Les Secrets D'Etat de Fidel Castro, PLON; Acheve D'Imprimer edition, pp.198-202 ISBN-13 978-2259201155
- ↑ "Chilean Judge Orders Investigation Into Allende's Death". New York Times. Татаж авсан: 2011-01-28.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(help)