Седиментологи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Седиментологи нь орчин үеийн тунадас, түүний хуримтлагдах процессийг судладаг геологийн нэгэн салбар ухаан юм. Орчин үеийн тунадас хуримтлагдах зүй тогтлыг судласнаар эртний тунамал чулуулгийн хуримтлагдасан нөхцөлийг тодорхойлж (Униформизмийн зарчим) болно.

Тунамал чулуулаг нь Дэлхийн гадаргуугийн ихэнхи хэсгийг бүрхэх (бүрдүүлэх) учир, энэ судалгаа нь Дэлхийн хөгжлийн түүхийг сэргээн ойлгоход үлэмж хувь нэмэр оруулна. Седиментолги нь тунамал чулуулгийн үелэл, тэлгээрийн харилцан хамаарлыг судладаг давхрагазүйтэй нягт холбогдоно.

Тунамал чулуулгийн төрлүүд[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Тунамал чулуулаг

Гарал үүслээр нь тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд хувааж болно. Үүнд: хэмхдэст буюу өгөршлөөр, химоген буюу химийн тундасжилтаар үүссэн, биоген буюу органик гаралтай чулуулаг.

Ач холбогдол[засварлах | edit source]

Тунамал чулуулгийг доорхи салбаруудад хүн төрөлхтөн эртнээс нааш хэрэглэж ирсэн байна.

Мөн үзэх[засварлах | edit source]