Jump to content

Шилла

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Силла улс-с чиглүүлэгдэв)
Шилла
新羅 (Ханжа)
신라 (Хангыл)
徐羅伐 (Эртний Солонгос)
Йел: Syerapel (ШЛ: Seorabeol)
Дуудлага: [sʰʌ̹ɾa̠bʌ̹ɭ]
Авианы Хангыл: [서라벌]
斯羅火 (Эртний Солонгос)
Sïrapïr (Японы хэл шинжлэлийн тэмдэглэгээ)
МЭӨ 57 – МЭ 935
Нэгдсэн Шиллагаас өмнөх тэлэлт 6-р зуун.
Нэгдсэн Шиллагаас өмнөх тэлэлт 6-р зуун.
НийслэлСорабол[a][b]
Нийтлэг хэлЭртний Солонгос,
Сонгодог Хятад хэл, (бичгийн)[1]
Шашин
Солонгосын ардын шашин/Бөө мөргөл (Төрийн шашин: МЭӨ 57 – МЭ 527),
Буддизм(МЭ 527 – МЭ 935),
Күнзийн сургаал,
Бомбо
Төр засагХаант засаг
Хаан 
• МЭӨ 57 - МЭ 4
Хёкоксэ (анхны)
• 57–80
Талхё
• 356~402
Нэмуль
• 540–576
Чинхён
• 654–661
Муёль
• 661–681
Мунмү
• 927–935
Гёнсун (сүүлчийн)
Хууль тогтоох байгууллагаХвапёк
Түүх 
• Үүсгэн байгуулалт
МЭӨ 57
• Буддизм дэлгэрэв
530
668–676
668–935
• Курёд шилжив
МЭ 935
Хүн ам
• 200
250,000[2]
• 660
1,000,000[3]
• 676
4,500,000[4]
• 800
6,750,000[5]
• 899
7,800,000[6]
Өмнө нь
Дараа нь
Жиньхань
Кужусонь
Нэгдсэн Шилла улс
Курё
ӨнөөдөрУмард Солонгос
Өмнөд Солонгос
Шилла
Хангыл
Ханжа
Шинэ латинчлалSilla
Маккьюн–РайшауэрShilla

Шилла[7] (солонгос үсгээр 신라, ханз үсгээр 新羅) — МЭӨ 57—аас МЭ 935 он хүртэл Солонгос оронд оршин байсан гурван улсын нэг. Улсын удирдагч нь «кан» (солонгос. 간) гэдэг цолтой байсан. МЭӨ 57 онд бий болсон гэж үздэг. Анхны захирагч нь Нэмуль гэж хүн байсан. Шилла улс нь 562 онд Каяа, 660 онд Пэкче, 668 онд Когурё улсыг эзэлжээ. Сүүлд 892 онд Шилла улс задарч сүүлийн үеийн 3 солонгос улсад хуваагдаж байгаад 935 онд Гуулин буюу Корё улс болж нэгдсэн байна. Шилла улсын нийслэл нь Кёнжу буюу Зинчен (金城) хот байжээ.

Авга болон нагац ах, эгч, үеэл, эгч дүү нар хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг байсан. Малгайг - "ицзили" (遺子禮), цамцыг- "юцзе" (尉解), өмдийг-" кэбань" (柯半), гуталыг-"си" (洗) гэж нэрлэдэг байжээ. Будаагүй, цагаан өнгийн хувцасыг илүүд үздэг байсан ажээ. Эмэгтэйчүүд үсээ хүзүүгээ ороож сүлждэг, тууз, сувдаар чимэглэдэг байжээ. Будаг, шунх нүүр цайруулагч ашигладаггүй байсан. Эрчүүд үсээ богинохон засуулаад будааны шүүс түрхэж хэвэнд оруулж толгойгоо хар ороолтоор боодог байжээ. Эрчүүд ноосоор нэхсэн өмд, эмэгтэйчүүд урт дээл өмсдөг байжээ.

Өвлийн улиралд байрандаа зуух байрлуулж дулаацдаг, зун хоол хүнсээ сэрүүн мөстөө газар хадгалагддаг байжээ. Орлогоосоо хамаарч хурим найр хийдэг байжээ. Хуримын анхны орой сүйт бүсгүй хадам эцэг эх, хадам ахад мөргөх ёстой байв. Ёс заншил, мэндчилгээ нь Когүрёо улсын соёлтой ижил байв. Уулзахдаа тэд өвдөг сөгдөж, газарт хүрч, хүндэтгэл илэрхийлнэ. Энгийн хүмүүс овоггүй, зөвхөн нэртэй байжээ. Шилла өөрийн бичиг үсэггүй байсан бөгөөд 6 дугаар зуунд тэд хятад бичгийг зээлэн авсан байна. Сар бүрийн эхний өдөр Шилла улсын иргэд бие биедээ баяр хүргэдэг байсан. Ван найр хийж, түшмэдийг шагнаж тэмдэглэнэ. Энэ өдөр нар сарны бурхдыг шүтдэг байв. Найм дахь сарын 15-ны өдөр (Хятадын хуанлийн дагуу) тэд хөгжилдөж, барааны дээж нум харваж, морь, даавуу нэг нэгэндээ бэлэглэжээ. Нас барагсдыг авсанд хийж оршуулдаг байсан бөгөөд оршуулгын булшийг овоо хэлбэрээр булдаг байжээ. Хаан, эцэг эх, эхнэр, хүүхэд нас барахад нэг жилийн гашуудал зарладаг ёс заншилтай байжээ.

Энэ үед Бурханы шашин ихэд дэлгэрсэн байна.

  1. Бусад нэр: Кёмсён (금성; 金城), Саро (사로; 斯盧), Сара (사라; 斯羅), Сёнапол (서나벌; 徐那伐), Сёяполь (서야벌; 徐耶伐), Сёполь (서벌; 徐伐), Вангён (왕경; 王京)
  2. Олон нийслэлийн системтэй; нэгээс дөрвөн хоёрдогч нийслэлтэй дээд нийслэл (514-c.900)
  1. Lee 1984, pp. 83–84.
  2. <경북신문>,신라의 인구수를 살펴보면, 중국측 기록에 나타나는 3세기 중엽경 진한과 변한의 인구는 25만 명 정도로 추정된다.
  3. <삼국사기>,신라의 인구수는 '삼국사기'를 보면 668년에 고구려를 정벌하는데 20만 명의 병력을 동원한 사실이 나타난다. 이 20만 명은 군역의 의무를 지닌 정남이 차지하는 비율이 '신라촌락문서'에는 21%에 해당하고 있다. 이를 감안한다면 5배를 곱한 숫자 100만이 인구였음을 추정해 볼 수 있다.
  4. 다윗(Davia)과 골리앗(Goliath) – 대구신문
  5. <한국민족문화대백과>,인구는 인간집단의 계수計數로서 정치적·경제적·사회문화적으로 구획된 일정한 지역 내에 거주하는 주민이다. 그 지역에 사는 외국인이나 이민족도 포함된다. 인구총수 추이만 보면 삼한시대 482만 명, 통일신라시대 675만 명, 고려 초기 780만 명, 조선 초기 991만 명, 일제강점기 초기 1293만 명을 거쳐, 현재는 남한만 5천만 명이 넘는다.
  6. 고려 초기 780만 명, 조선 초기 991만 명, 일제강점기 초기 1293만 명을 거쳐, 현재는 남한만 5천만 명이 넘는다.
  7. Солонгос дуудлага нь [шийлла]. Англи мэтийн латин үсэгт Silla, орос мэтийн кирилл үсэгт Силла гэж бичигдэнэ.