Сослан Тигиев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сослан Тигиев
тамирчны хүртсэн медаль
УзбекистанУзбекистан Узбекистан -ыг3 төлөөлж
Эрэгтэй чөлөөт бөх
Олимпийн наадам
Мөнгө Бээжин 2008 74 кг
Хасагдсан Лондон 2012 74 кг
Азийн наадам
Хүрэл Доха 2006 74 кг

Сослан Тигиев (орос. Сослан Вазноевич Тигиев; осет. Тыджыты Вазнойы фырт Сослан; узб. Soslan Vaznoyevich Tigiyev) - 2005 оноос хойш Оросыг орхиж Узбекийн нэрийн өмнөөс барилдаж буй олимпийн мөнгөн медальт чөлөөт бөхийн тамирчин.

Намтар[засварлах | edit source]

Сослан Тигиев 1983 оны 10 сарын 12 (1983-10-12) (35 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын өөртөө засах Ар Осетийн Владикавказ хотод осет гэр бүлд ихрийн өрөөсөн болон төржээ. Түүний ах Таймураз, ихрийн өрөөсөн Батраз хоёр бас л чөлөөт бөхөөр хичээллэдэг. Сослан Тигиев 74 кг жинд хүч үздэг. 2005 оноос Узбекийн бөх болж Азийн АШТ-ий мөнгө (2005), Азийн наадмын хүрэл (2006) зэргээр амжилт нь чамбайрч ирээд бүр сайжирч 2008 онд олимпоос мөнгө, 2012 онд хүрэл медалийн эзэн болсон. Гэвч дараа нь сэргээш хэрэглэсэн байна гэдэг шинжилгээний хариу гарснаар 2012 оны 11 сарын 7-ны өдөр хүрэл медалиа хураалгасан.[1]

Эшлэл[засварлах | edit source]