Jump to content

Суси Сусанти

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Суси Сусанти
Бадминтон
Төлөөлдөг улс:  Индонез
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛюсиа Франсиска Суси Сусанти
Төрсөн огноо (1971-02-11) 2 сарын 11, 1971 (55 настай)
Төрсөн газарБаруун Жава, Тасикмалаяа
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрБарселона 1992Эмэгтэй ганцаарчилсан
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1992Эмэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрКопенхаген 1991Эмэгтэй ганцаарчилсан
Алтан медаль – нэгдүгээр байрБирмингем 1993Эмэгтэй ганцаарчилсан
Хүрэл медаль – гуравдугаар байрЛозанн 1995Эмэгтэй ганцаарчилсан

Люсиа Франсиска Суси Сусанти (инд. Lucia Francisca Susi Susanti, Хятад: 王蓮香, 1971 оны 2 сарын 11-нд Баруун Жава мужийн Тасикмалаяад төрсөн) нь Хятад гаралтай, Индонезийн бадминтонч юм. Харьцангуй жижиг биетэй ч хурдан хөдөлгөөнтэй, цохилтын техникийг гарамгай эзэмшсэн тэрээр эмэгтэй тамирчдын дунд хамгийн өндөр амжилтад хүрсэн тамирчдын нэг билээ.

Сусанти Испанийн Барселонад зохиогдсон 1992 оны олимпод аваргалж, АНУ-ын Атлантад болсон 1996 оны олимпоос хүрэл медаль хүртсэн. 1997 оны 2 сард, мөн Барселоны олимпын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Алан Будикусуматай гэрлээд, зодог тайлжээ.

Сусанти 1990-д оны эхний хагаст эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр дэлхийд ноёрхож байсан бөгөөд Бүх Английн АШТ-д 1990, 1991, 1993, 1994, дэлхийн гран-прид 1990 - 1994, 1996, дэлхийн АШТ-д 1993 онд түрүүлсэн. Тэрээр олимп, дэлхий, Бүх Английн аварга цолыг бүгдийг хүртсэн цорын ганц эмэгтэй тоглогч юм. Түүнчлэн Японы нээлттэй тэмцээнд 3, Индонезийн нээлттэй тэмцээнд 5 удаа түрүүлжээ. Мөн 5 удаа бадминтоны дэлхийн цомын эзэн болж байсан. Сусанти Индонезийн багаа тэргүүлэн, өрсөлдөгчгүй гэгддэг Хятадын багийг 1994, 1996 оны Убер цомд (эмэгтэйчүүдийн багийн ДАШТ) түрүүлүүлж байв.

Сусанти 2004 оны 5 сард Олон Улсын Бадминтоны Холбоо (одоогийн Бадминтоны Дэлхийн Холбоо)-ны алдрын танхимд багтсан бөгөөд 2002 онд Херберт Шееле Трофи хүртжээ.

Зодог тайлсны дараа

[засварлах | кодоор засварлах]

Сусанти нөхөртэйгээ цуг "Астек" ("Алан-Суси Технологи") хэмээх, бадминтоны цохиурын брэндтэй болсон. Тэд өдгөө Хойд Жакартад бадминтоны клуб ажиллуулдаг.