Jump to content

Такаяма Аки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Такаяма Аки
Уран сайхны сэлэлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТакаяма Аки
Төрсөн огноо (1970-03-12) 3 сарын 12, 1970 (56 настай)
Төрсөн газарОсака (аймаг), Осака Саяма
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрБарселона 1992Хос

Такаяма Аки (Япон: 高山亜樹; 1970 оны 3 сарын 12-нд Осака аймгийн Осака Саямад төрсөн) нь Японы уран сайхны сэлэлтийн тамирчин юм. Тэрээр Испанийн Барселона хотноо зохиогдсон 1992 оны зуны олимпын хосын төрөлд Окүно Фүмикотой хамт хүрэл медаль зүүжээ.

Шоо-Ин дунд, ахлах сургуулийг дүүргэсэн Такаяма олимпоос медаль хүртсэнийхээ дараа зодог тайлсан.